fitness
  • 534 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-03-09

ЭХЭМҮТ-ийн Тандалт судалгааны албанаас эхийн эндэгдлийн тохиолдолд суурилсан сургамж, дүгнэлтийг танилцуулж, цаашид эх хүндэрч, эндэхээс сэргийлэх зорилгоор “Үжил, үжлийн дайрлага” сэдэвт цахим хурлыг зохион байгууллаа.
 


Цахим хурлыг тус төвийн эх барих, эмэгтэйчүүдийн зөвлөх эмч, анагаах ухааны доктор, клиникийн профессор Ч.Мөнхбаяр удирдаж, ЭХЭМҮТ, “Өргөө”, “Амгалан” амаржих газар төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, Нийслэлийн түргэн тусламжийн төв, Гурвангал эмнэлэг, Баянзүрх, Баянгол, Сонгинохайрхан, Сүхбаатар, Чингэлтэй, Хан-Уул, Багануур дүүрэг, Жаргалант тосгоны эрүүл мэндийн байгууллагын төлөөлөл, 21 аймгийн ЭМГ-ын удирдлага, эх барих, эмэгтэйчүүдийн асуудал хариуцсан мэргэжилтэн, аймгуудын нэгдсэн эмнэлэг, БОЭТ-ийн эх барих, эмэгтэйчүүдийн зөвлөх эмч, ЭМТҮЧАБА-ны дарга, менежер, эх барих, эмэгтэйчүүдийн эмч, эх баригч зэрэг 370 гаруй хүн оролцлоо.  
Цахим хурлаар Баянзүрх дүүргийн Нэгдсэн эмнэлгийн ЭМТҮЧАБА-ны менежер Ч.Батхишиг эхийн эндэгдлийн тохиолдлыг танилцуулж, ЭХЭМҮТ-ийн Эх барих, эмэгтэйчүүдийн эмнэлгийн эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлгийн зөвлөх эмч, клиникийн профессор Б.Лхагвасүрэн “Үжил, үжлийн дайрлага” сэдвээр онолын мэдээлэл хийлээ.  

Бусад мэдээ

Зүрхний даралт ихсэх өвчний эмчилгээний 85 хувийг ЭМД-ын сангаас хөнгөлнө

Зүрхний даралт ихсэх өвчний эмчилгээний 85 хувийг ЭМД-ын сангаас хөнгөлнө

Зүрхний даралт ихсэх өвчний хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээний 85 хувийг ЭМД-ын сангаас хөнгөлнө

“Иргэд төрийн, хувийн аль ч байгууллагаар үйлчлүүлсэн QR уншуулаад л тооцоо хийдэг болно"

“Иргэд төрийн, хувийн аль ч байгууллагаар үйлчлүүлсэн QR уншуулаад л тооцоо хийдэг болно"

Засгийн газрын хуралдаанаар өнөөдөр 20 орчим асуудлыг хэлэлцжээ. Хэлэлцсэн зарим асуудлын талаар Цах

Ариунзул С.
Ариунзул С.