fitness
  • 442 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-03-10

Өнөөдөр Соёлын төв өргөө, Дуурь бүжгийн эрдмийн театрт “Хөдөөгийн сэргэлт”  үндэсний чуулга уулзалт болно. Энэхүү чуулга уулзалтыг Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Шилжилт хөдөлгөөний байгууллага, Швейцарын Хөгжлийн агентлаг, Монголын худалдаа аж үйлдвэрийн танхим, “JCIMongolia” олон улсын байгууллага, Монголын залуучуудын холбооноос хамтран зохион байгуулж байна.

“Хөдөөгийн сэргэлт” чуулганаар хөдөөгийн хөгжлийг эрчимжүүлэх хүрээнд Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого, шийдвэр, үзүүлж буй дэмжлэг, бусад туслалцааг иргэдэд танилцуулах юм. Мөн дотоод шилжилт хөдөлгөөний талаар мэдээлэл өгөх, эдийн засгийн бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал, бүс нутгийн хөгжил, хамтын ажиллагааг сайжруулах талаар санал солилцох, орон нутаг дахь хүний эрхийн асуудлыг хөндөх, шилжих хөдөлгөөнд залуусын оролцоог хангах, иргэдийн санал бодлыг сонсох, төр, иргэн, хувийн хэвшилтэй хамтран хэлэлцэж, ярилцах нь Хөдөөгийн сэргэлт чуулганы зорилго юм. Энэхүү чуулга уулзалтад Монгол Улсын Засгийн газрын гишүүд, дэд сайд нар, холбогдох эрх бүхий албан хаагчид, төрийн болон төрийн бус байгууллагууд,  21 аймгийн удирдлагын баг, олон улсын байгууллагын төлөөлөл, томоохон аж ахуйн нэгжийн удирдлагууд, хэвлэл мэдээллийн байгууллагуудэх орны өнцөг булан бүрээс ирсэн 1000 гаруй төлөөлөгчид оролцож байна. 

“Хөдөөгийн сэргэлт” чуулганы үдээс өмнөх хуралдаанд  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан, Сангийн сайд Б.Жавхлан, Нэгдсэн Үндэсний Байгууллагын Шилжилт хөдөлгөөний байгууллагын үндэсний хөтөлбөрийн ажилтан Ю.Оюунхишиг, Дорноговь аймгийн Засаг дарга О.Батжаргал нар илтгэл тавьж, оролцогчдын сонирхсон асуултуудад хариулт өгөх юм. Харин үдээс хойш “Бүсийн хөгжил-хамтын ажиллагаа”, “Шилжилт хөдөлгөөн ба залуусын манлайлал, “Шилжилт хөдөлгөөн ба хүний эрх” сэдвийн хүрээнд 6 салбар хуралдаан болно. 

Соёлын төв өргөөний хоёрдугаар давхарт “Нээлттэй аймаг-Мэдээллийн төв” ажиллах бөгөөд 21 аймгийн удирдлагууд өөрсдийн биеэр хүрэлцэн ирж иргэдэд мэдээлэл өгөх юм. Мөн Монголын залуучуудын холбооноос “Хөдөлмөрийн бирж” арга хэмжээг зохион байгуулж, хөдөө орон нутагт байгаа ажлын байрны талаар иргэдэд мэдээлэл өгөхийн зэрэгцээ залуучуудыг ажлын байранд зуучлах болно.

Тэгвэл Дуурь бүжгийн эрдмийн театрын хоёрдугаар давхарт “TEDx-УЛААНБААТАР” арга хэмжээ, “FUCKUP NIGHT”-Ток шоу зохион байгуулагдана.

Хөдөөгийн сэргэлт” чуулга уулзалтад оролцох иргэдийн төлөөллийг онлайн сүлжээгээр дамжуулан бүртгэсэн бөгөөд  шилжин суурьших хүсэлтэй иргэдээс гадна хөдөө орон нутагт очиж ажиллаж амьдарч байгаа залуучууд ирж, өөрсдийн туршлагаас хуваалцаж, санал бодлоо илэрхийлж байгаагаараа онцлогтой юм.

Бусад мэдээ

Нэг япон ахмад настанд хөдөлмөрийн насны 2.4 хүн ногдож байна

Нэг япон ахмад настанд хөдөлмөрийн насны 2.4 хүн ногдож байна

Засгийн газраас өргөн мэдүүлсэн Нийгмийн даатгалын багц хуулийн төслийг Улсын Их Хурлаар хэлэлцэж бу

80 хоног цагдан хоригдож, эцэст нь цагаатгагдсан иргэн төрөөс 10 сая төгрөг нэхэмжлэн авчээ

80 хоног цагдан хоригдож, эцэст нь цагаатгагдсан иргэн төрөөс 10 сая төгрөг нэхэмжлэн авчээ

Иргэн Б нь нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, эд хөрөнгө гэмтээж, хүний халдашг

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.