Төрийн ордонд
09:00 цагт Хөгжлийн Банкны нотлох баримтыг шинжлэн судлах гурав дахь удаагийн сонсгол болж байна.
МҮХАҮТ-д
09:00 цагт СЗХ-ноос ТОП-100 ААН-үүд хөрөнгийн зах зээлээр дамжуулан “Санхүүжилт татах боломж, тогтвортой санхүү болон ногоон бонд” хэлэлцүүлгийг зохион байгуулна.
Монгол ньюс мэдээллийн төвд
10:00 цагт иргэн, аж ахуйн нэгжээс ирүүлсэн гомдлын дагуу мэдээлэл, тайлбар өгөх хэвлэлийн хурал болно. Энэ үеэр БОАЖЯ-ны тулгамдаж буй асуудлаар газар, хэлтсийн дарга мэдээлэл хийнэ.
Үндэсний мэдээллийн төвд
11:00 цагт Өвөрхангай аймгийн Баян-Өндөр, Бүрд сумын малчид хотод ирж сахал Эрдэнэбилэгийн уул уурхайн компанид олгосон лицензээс үүдэн мал маллан амьдрах боломжгүй болж байгаа тухай, мөн лицензийг Д.Эрдэнэбилэг өөрийн банкандаа 26 сая долларын барьцаанд тавьж өөртөө зээл олгож мөнгө угааж байгаа асуудлаар Эрүүгийн цагдаагийн алба, АТГ-д өгч шалгуулах тухай мэдээлэл хийнэ.
Монголын Хүүхдийн ордонд
11:30 цагт “Мэлхий гүнж” хүүхдийн театрын жүжгийн талаар хэвлэлийн бага хурал зохион байгуулна.
ШӨХТГ-т
12.00 цагт ШӨХТГ-аас хийсэн хяналт шалгалт, цаг үеийн асуудлаар хэвлэлийн бага хурал хийнэ.
Өмнөговь аймгийн Ханбогд суманд
13:00 цагт Оюу толгойн гүний уурхай ашиглалтад орно.
10:00 цагт: ЗХЖШ-аас "Монгол цэргийн өдөр", Зэвсэгт хүчний 102 жилийн ойд зориулсан "Дайчин алдрын замаар" 12 км явган аяллыг Үндэсний Батлан хамгаалахын Их сургуулиас Хужирбулангийн чиглэлд зохион байгуулна.