fitness
  • 565 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-03-13

БОАЖЯ-аас “Эрүүл, аюулгүй, цэвэр орчин бүрдүүлэх” арга хэмжээний хүрээнд гаргасан Байгаль орчин аялал жуучлалын сайдын дөрвөн албан даалгаврын нэг болох хөрсний бохирдлын асуудлаар хийж буй ажлын талаар танилцууллаа.


Улаанбаатар хотын хэмжээнд хийгдсэн хөрсний бохирдлын шинжилгээний дүн:

  • Нийт дээжийн 88 хувьд нь хөгц, мөөгөнцөр илэрсэн.
  • Гэр хороолол орчмын хөрсний дээжийн 93 хувьд нь нянгийн бохирдол ихтэй байна.
  • Хүнд металийн бохирдлоор ихээхэн бохирдсон.

Байгал орчин, Аялал жуучлалын сайдын албан даалгаврын хүрээнд ариун цэврийн байгууламжуудыг сайжруулах тэр тусмаа аялал жуучлалын бүс нутаг, тусгай хамгаалалттай газар нутаг, олон улсын болоод аялал жуучлалын зам дагуу үйлчилгээ явуулж байгаа аж ахуй нэгж байгууллагуудын жорлонгийн асуудлыг сайжруулах ажлуудыг хийж байгаа юм байна.

Автозам дагуух нүхэн жорлонтой холбоотой асуудлыг шийдвэрлэх ажлын хүрээнд БОАЖЯ, Зам тээвэр хөгжлийн яам, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн яамтай хамтран ажиллаж Улаанбаатар хотоос аялал жуучлалын гол чиглэл бүхий авто замын дагуу 21 цэг дээр 16 аж ахуй нэгж байгууллага 200км тутамд үйлчилгээний цогцолбор байгуулах ажлыг эхлүүлсэн байна.

БОАЖЯ-ны хүрээлэн буй орчны бодлого зохицуулалтын газрын дарга Б.Буяннэмэх “Барилга, аялал жуучлалын улирал эхэлж байгаатай холбогдуулан барилга бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх, нийтийн боловсон ариун цэврийн байгууламжийг нэн тэргүүнд ашиглалтад оруулах тал дээр онцгой анхааран ажиллаж байна. Автозам дагуу үйлдвэрлэл, үйлчилгээ явуулдаг иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд нүхэн жорлонгоо татан буулгаж боловсон ариун цэврийн байгууламжтай болох хэрэгтэй. Энэ тал дээр асууж тодруулах, хамтарч ажиллах шаардлага, хэрэгцээ байгаа бол БОАЖЯ дээр ирж уулзах бүрэн боломжтой” гэсэн юм.

Түүнчлэн хөрсний бохирдлыг бууруулахтай холбоотой ариун цэврийн байгууламжийн талаар авч хэлэлцүүлэх ажлуудын талаар гуравдугаар сарын 28-нд чуулган зохион байгуулах бөгөөд иргэн, аж ахуй нэгжүүдийг өргөнөөр оролцож, санал бодлоо илэрхийлэн асуудлыг шийдвэрлэхэд хувь нэмрээ оруулахыг албаныхан хүссэн юм.

Бусад мэдээ

ЗИЛ-131 машинтай Идэр голын усанд суусан иргэдийг гаргажээ

ЗИЛ-131 машинтай Идэр голын усанд суусан иргэдийг гаргажээ

Хөвсгөл аймгийн Галт сумын нутаг аймгийн төвөөс урагш 127 км-т, сумын төвөөс хойд зүгт 40 км-т орших

Г.Занданшатар: Импортоос хэт хараат байдал цаашид удаан үргэлжилж болохгүй

Г.Занданшатар: Импортоос хэт хараат байдал цаашид удаан үргэлжилж болохгүй

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын санаачилгаар Япон Улсын хөгжлийн загвар, туршлагаас суралцах,

Ариунзул С.
Ариунзул С.