fitness
  • 579 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-03-15

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр энэ сарын 11-ний өдрийн байдлаар Монгол орны нийт газар нутгийн 25 хувь нь цастай байна.

Цасны дундаж зузаан нь 8 см, цасан дахь усны нөөц 2.83 шоо.км байна. Жишээлбэл, Увс нуур, Тэс гол, Булган, Шишхэд, Халх голын сав газруудын 65-85% хувь нь цастай ба цасан дахь усны нөөц нь дунджаар 0.31 шоо.км бол Хяргас нуур, Завхан, Дэлгэрмөрөн, Идэр, Хар нуур, Ховд, Үенч, Бодонч, Хөвсгөл нуур, Эг зэрэг голын савын 20-40 хувь орчим нь цастай, цасны усны нөөц нь дунджаар 0.27 шоо.км байна.

Урин дулаан цаг ирж байгаатай холбогдуулан голуудын саваар шар усны үер буух нөхцөл бүрдэх тул:

-Том жижиг гол, сайр жалгын эрэг хөвөөнөөс зайдуу суурьшиж нүүдэллэх,

-Гуу жалга, далан, шуудууг цэвэрлэж ус урсахад чөлөөтэй болгох,

-Амьтны сэг зэмээр цасны ус дамжин голруу орж ус бохирдуулах өвчин эмгэг тараах аюултай тул холбогдох байгууллагаас зохих арга хэмжээг цаг алдалгүй авч цэвэрлэгээ устгал хийж, шар усны үерийн аюулаас урьдчилан сэргийлэхийг ОБЕГзөвлөлөө.

Бусад мэдээ

50 сантиметр хүрэхгүй нарийхан явган хүний замын голд шон тавьчихсан тохиолдол байна

50 сантиметр хүрэхгүй нарийхан явган хүний замын голд шон тавьчихсан тохиолдол байна

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба /УБЗАА/-наас хийж байгаа болон хийхээр төлөвлөсөн ажлуудынх

Монгол орны шинэчилсэн атласыг Л.Энх-Амгалан сайдад хүлээлгэн өгчээ

Монгол орны шинэчилсэн атласыг Л.Энх-Амгалан сайдад хүлээлгэн өгчээ

Шинжлэх ухааны Академийн Газарзүй-Геоэкологийн хүрээлэн “Монгол Улсын Үндэсний Атлас” бүтээлийг шинэ

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн