fitness
  • 666 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-03-15

Гуравдугаар сарын нэгнээс захиалга авч эхэлсэн үндэсний энгийн цахим гадаад паспортыг иргэдэд өнөөдрөөс олгож эхэллээ.

Манай Улс Олон улсын иргэний нисэхийн байгууллага /ИКАО/-ын нийтийн түлхүүрийн санд 2021 онд 82 дахь орноор элссэнээр олон улсын стандартад нийцсэн, өндөр нууцлал бүхий цахим гадаад паспорт ашиглах боломжтой болжээ. Одоогоор тус санд элсээд буй 90 гаруй улс орон мэдээллийн сангаа дундаа ашигладаг байна.

Цахим гадаад паспорттой иргэдийн мэдээлэл нийтийн түлхүүрийн санд байршдаг. Ингэснээр олон улсын хилийн шалган нэвтрүүлэх, гааль зэрэг газарт үүсдэг дарааллыг багасгах, бичиг баримтыг хуурамчаар үйлдэх, хугацааг хууль бусаар сунгахыг зогсоох юм. Мөн иргэний танилтыг дээд зэргийн нарийвчлалтай болгох, паспорт олгосон газрыг хөдлөшгүй баталгаажуулах, мэдээллийн аюулгүй байдлын түвшинг нэмэгдүүлэх давуу талтай”-г ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар тэмдэглэглээд, хамгийн анх захиалга хийсэн иргэдийн паспортыг гардуулан өгсөн юм.

Төрийн далбааны улаан өнгийн кодтой адил өнгийн паспорт нь энгийн, цахим гэсэн 2 төрөл байгаа. Чиптэй цахим паспорт 48 хуудастай, гадна хавтсанд нь Монгол Улсын нэрийг эвхмэл бичгээр бичсэн, хуудас бүр нь нууцлалтайгаас гадна төрийн тахилгат хайрханууд, түүх соёлын өвүүдийг зургийг буулгажээ. Чиптэй цахим паспортыг 82500, энгийнийг нь 40000 төгрөгөөр захиалж авах боломжтой.

УБЕГ-ын дарга Д.Дэлгэрсайхан мэдээлэхдээ, “Манай байгууллага энэ онд хэрэгжүүлж буй томоохон ажлын нэг нь Монгол Улсын иргэдэд олон улсын стандартад нийцсэн, цахим гадаад паспорт олгох ажил юм. Иргэний гадаад паспортын хүчинтэй хугацаа дуусаагүй, хүчин төгөлдөр байгаа бол заавал цахим паспортоор солих шаардлагагүй. Хаяж гээсэн, гэмтээсэн шалтгаанаар дахин авахдаа дуртайгаа сонгох боломжтой” гэлээ.

Бусад мэдээ

Цахим гадаад паспортыг ирэх сарын 1-нээс олгож эхэлнэ

Монгол Улс Олон улсын иргэний нисэхийн байгууллагын (ИКАО) нийтийн түлхүүр санд 82 дахь гишүүн орноо

Цахим гадаад паспортыг харьяалал харгалзахгүй захиалах боломжтой 19 цэг

Иргэд өөрт ойр байрлах нэгжүүдэд хандан үндэсний энгийн цахим гадаад паспортыг харьяалал харгалзахгү

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн