fitness
  • 485 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-03-16

Төрийн албаны зөвлөлөөс тогтоосон товын дагуу Төрийн албаны ерөнхий шалгалт нийслэлд өнөөдөр эхэллээ. Энэхүү шалгалтыг гуравдугаар сарын 15-17-ныг дуустал буюу гурван өдрийн хугацаанд Яармаг дахь Нийслэлийн нутгийн захиргааны цогцолборт зохион байгуулна.

Энэ удаагийн шалгалтад нийслэлийн хэмжээнд нийт 2057 иргэн бүртгүүлсэн бөгөөд оролцогчдын ирц өндөр байгааг зохион байгуулагчид онцолж байна.

Төрийн албаны зөвлөлийн гишүүн, Төрийн албаны ерөнхий шалгалтыг зохион байгуулах төв комиссын дарга Д.Баатарсайхан:

-Төрийн албаны ерөнхий шалгалтын эхний ээлжийн шалгалтыг авч дууслаа. Энэ ээлжинд ирвэл зохих 140 иргэнээс 101 иргэн шалгалт өгч, 30 нь тэнцсэн байна. Шалгалт хууль, журмынхаа хүрээнд хэвийн болсон. Өдөрт таван ээлжээр, нэг ээлжиндээ 140 иргэн, нийтдээ 700 гаруй хүн шалгалт өгнө гэж тооцоолсон гэлээ. 

Мөн Төрийн албаны тухай хуульд оруулсан өөрчлөлтийн дагуу Төрийн албаны ерөнхий шалгалтыг жилд дөрвөн удаа буюу улиралд нэг удаа авахаар болсныг тэрбээр онцолсон.

Улсын хэмжээнд 330 гаруй, нийслэлд 40 гаруй албан хаагч шалгалтын бэлтгэл, зохион байгуулалт дээр ажиллаж, цахилгаан, интернет, компьютер техникийн бэлэн байдлыг ханган, анги танхимын ариутгал, цэвэрлэгээг хийж байна.

Ташрамд, уг шалгалтын дараагийн бүртгэл дөрөвдүгээр сард эхлэх бөгөөд иргэд цахимаар бүртгүүлэх боломжтой.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Бусад мэдээ

Ирэх амралтын өдрүүдэд цаг агаар тогтуун байна

Ирэх амралтын өдрүүдэд цаг агаар тогтуун байна

Ойрын өдрүүдэд нийт нутгаар цаг агаар тогтуун байна гэж Цаг уур, орчны шинжилгээний газар мэдээлэв.

Автомашингүй өдөр хаасан замууд руу мотоцикл, цахилгаан дугуй, скүүтэр, суррон нэвтрүүлэхгүй гэв

Автомашингүй өдөр хаасан замууд руу мотоцикл, цахилгаан дугуй, скүүтэр, суррон нэвтрүүлэхгүй гэв

Автомашингүй өдөр-2024”-ийн талаар мэдээлж байна. Энэ сарын 21-нд “Автомашингүй өдөр-2024” болно. За

Ариунзул С.
Ариунзул С.