fitness
  • 270 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-03-17

Нөөцийн махыг нийслэлийн есөн дүүргийн 431 дэлгүүрт худалдаалж байгааг Хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

Тодруулбал, Сүхбаатар дүүрэгт 46, Баянзүрх дүүрэгт 101, Хан-Уул дүүрэгт 32, Чингэлтэй дүүрэгт 36, Баянгол дүүрэгт 79, Сонгинохайрхан дүүрэгт 101, Багануур дүүрэгт 12, Налайх дүүрэгт 22, Багахангай дүүрэгт 2 дэлгүүрээр худалдаж байгаа юм байна.

Нөөцийн махны үнэ: /кг/

  • Үхрийн ястай мах 10,700 төгрөг
  • Хонины ястай мах 8,600 төгрөг
  • Ямааны ястай мах 6,400 төгрөг.

УБЗАА-ны Худалдаа, үйлчилгээний асуудал хариуцсан мэргэжилтэн Н.Бумцэнд "Нөөцийн мах борлуулах цэгийн тоог дүүрэг, хороодын хүн ам, байршил зэргийг харгалзан тогтоосон.

Дунджаар нэг хороонд 2-3 дэлгүүр ногдож буй.

Борлуулалтын цэгүүдийг сонгохдоо тухайн дэлгүүрийн санхүүгийн чадамж, хөргөгч, хөлдөөгчийн багтаамж болон татварын цахим системд холбогдсон, эсэх зэрэг үзүүлэлтийг харгалзсан.

Нөөцийн хувьд 30% нь үхэр, 65% нь хонь, 5% нь ямааны мах.

Нийслэлийн зүгээс нөөцийн махны худалдааг хариуцан ажиллана. Үүнтэй холбогдуулан нөөцийн махны хадгалалт, чанар, аюулгүй байдал, савлагаанд хяналт шалгалт хийж, худалдаанд гаргах бэлтгэл ажлыг хангасан.

Махны борлуулалтаас хамаараад худалдах цэгүүдийг нэмэх боломжтой" гэв.

Энэ жилийн хаврын улирлын махны хэрэгцээнд зориулан 12 аж ахуйн нэгж 7,858 тонн махыг бэлтгэжээ.

Бусад мэдээ

2023 оны нэгдүгээр сарын нэгнээс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдэнэ

2023 оны нэгдүгээр сарын нэгнээс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдэнэ

Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт Үндэсний хорооноос ирэх онд мөрдөх хөдөлмөрийн хөлсний доо

Нийтийн тээврийн 590, хүүхдийн 200 АВТОБУС амласан амлалт хаачсан бэ ХОТЫН ДАРГА АА

Нийтийн тээврийн 590, хүүхдийн 200 АВТОБУС амласан амлалт хаачсан бэ ХОТЫН ДАРГА АА

Цаг агаар огцом хүйтрэхтэй холбоотойгоор нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар захирамж гаргаж, энэ сарын 28-ны өдөр ЕБС, цэцэрлэгийн сургалтыг цахимаар явуулсан билээ.

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.