fitness
  • 555 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-03-17


Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг хянан шалгах түр хорооноос Нотлох баримтыг шинжлэн судлах сонсголын гурав дахь шат Төрийн ордноо  өнөөдөр /2023.03.17/ тав дахь өдрөө үргэлжилнэ.

Гурав дахь шатны сонсголд Хөгжлийн банкны эх үүсвэрээс арилжааны банкуудаар дамжуулан олгосон 2542 төсөл, хөтөлбөрийн 1,6 их наяд төгрөгийн зээлийн ашиглалт, зарцуулалт, үр дүн, Хөгжлийн банкны бусдаас татан төвлөрүүлсэн хөрөнгийн удирдлага, зарцуулалт, ашиглалт, үр дүн” сэдвээр зохион байгуулж, нийт 240 гаруй иргэн, хуулийн этгээдийг гэрчээр дуудсан билээ.   

Сонсголын өнөөдрийн хуралдаанаар үдээс өмнө Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн ноос, ноолуур, сүү, хүлэмж болон оёдлын салбарын төсөл (Голомт банк); Хөгжлийн банкны нийт активын төвлөрөл, үдээс хойш Хөгжлийн банкны мөнгөн хөрөнгийн удирдлага; (Сангийн яам, Хөгжлийн банкны тухайн үеийн удирдлага, ДБМ лизинг ХХК) гэсэн  гурван багц асуудлыг авч хэлэлцэнэ.

Дээрх төслүүдтэй холбоотойгоор өнөөдрийн сонсголд оролцуулахаар 39 гэрчийг дуудсан.

Эх сурвалж: Хянан шалгах түр хорооны ажлын алба

Бусад мэдээ

Монголд ингэний сүүний кластер байгуулах чиглэлээр хамтарч ажиллана

Монголд ингэний сүүний кластер байгуулах чиглэлээр хамтарч ажиллана

"Монгол Улсад ингэний сүүний кластер байгуулах боломж, арга зам" сэдэвт уулзалт боллоо. Уулзалтаар М

Үйлдвэр байгуулчихвал айлаас хагас коксжих нүүрс авах шаардлагагүй болно

Үйлдвэр байгуулчихвал айлаас хагас коксжих нүүрс авах шаардлагагүй болно

Монгол улсын нүүрсний нийт нөөц 173 тэрбум тонн, нүүрсний нөөцөөрөө дэлхийд эхний аравт жагсдаг суда

Ариунзул С.
Ариунзул С.