fitness
  • 479 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2022-11-18

Эх сурвалж: eguur.mn 

Эрх баригч намынхан "Цар тахлын хуулиа" гурвын гурван удаа сунгаж, хэмжээгүй эрхт хаант засаглалаа бүрэн утгаар нь тогтоов. Эл хууль МАН-д боломж, ард түмэнд хаалт болж ирлээ.

Гурав дахь удаагийн хууль бус сунгалт арванхоёрдугаар сарын 31-нээр дуусгавар болно.

Өнгөрөгч лхагва гарагт Засгийн газар хэлэлцээд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "сунгахгүй" гэдэг байр суурийг илэрхийлсэн байдаг. Үүнийхээ учрыг байнгын хороогоор хэлэлцэнэ гэчхээд өдгөө ч таг.

Тэгвэл эл хуулийн хугацаа дуусмагц 3.2-т “...албан тушаалтныг сонгон шалгаруулахаар хуульчилсан зохицуулалтыг энэ хуулийн үйлчлэл зогссон өдрөөс эхлэн тухайн хуульд заасан хугацааг баримтлан хэрэгжүүлнэ” гэх заалтын дагуу албан тушаалд хүрсэн хүмүүсийн томилгоонууд сөхөгдөж, суудал нь ганхана гэсэн үг.

Ямартай ч цар тахлын хуулийн дээрх заалтыг ашиглан сонгон шалгаруулалтгүйгээр албан тушаалд томилогдсон хүмүүсийг дараах хоёр бүлэгт ангилан ялгамжилж болохоор.


Нэгдүгээрт, Сонгон шалгаруулалтгүйгээр томилогдож, одоо ч албан тушаалдаа байгаа хүмүүсийн бүлэг:

ТӨБЗГ-ын даргаар Б.Цэнгэл: Тэрбээр Дарханд нэр дэвших мөрөөдлөөсөө жийгдсэн, У.Хүрэлсүхийн сайн найз.

УБЕГ-ын дарга Д.Дэлгэрсайхан: Тэрбээр эл албан тушаалдаа 2020 оны наймдугаар сарын 05-нд ирсэн. Өмнө нь тус газрынхаа дэд даргаар ажиллаж байв.

"МИАТ” ТӨХК-ийн Дотоод аудитороор Н.Цагаанхүү: Түүнийг ЗГХЭГ-ын дэд даргаар томилох тохироо хийгдсэн ч Л.Оюун-Эрдэнэ дэмжээгүй тул “МИАТ” ТӨХК-ийн Коммер эрхэлсэн дэд захиралд лоббидсон ч нааштай шийдэгдээгүй тул эцэстээ энэ албан тушаалд томилсон. Оймсчдын сайн найз, УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдийн дэмжлэгээр МХЕГ-ын даргаар томилогдож байсан.

Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Н.Ууганбаяр:

Цаашлаад Засгийн газар харьяа агентлаг, газрын дарга нарынхаа бүх дарга нарыг үүрэг гүйцэтгэгчээр томилсон гэж хэлж болно. Тухайлбал, "Үндэсний давхар даатгалын компани” нэртэй төрийн өмчит ХК-ийн даргаар Б.Батбаяр, Стандарт, хэмжил зүйн газрын даргаар Б.Билгүүн, Мал эмнэлгийн ерөнхий газрын даргаар Д.Батчулуун гэхчлэн эл жагсаалт цааш хөвөрнө.

Энд онцлон дурдахад, сая давхар дээлтэй сайд нараа нэмж засаг хөдөлсөн их нүргээнээр сайдуудаа дагаад дэд сайд нарын томилгоо ч хийгдсэн. Тэд бүгд крандуулсан дарга нарын эгнээнд орохыг тэмдэглэе.


Хоёрдугаарт, Сонгон шалгаруулалтгүйгээр томилогдож байсан ч, дахиад өөр албан тушаал руу сэлгэсэн хүмүүсийн бүлэг:

А.Ариунболд: ТӨБЗГ-ын дэд даргаар сонгон шалгаруулалтгүй томилогдож байсан. Өнгөрөгч дөрөвдүгээр сард "Дарханы төмөрлөгийн үйлдвэр"-ийн даргаар томилогдож саяхан чөлөөлөгдсөн билээ. Тэрбээр УИХ-ын дарга Г.Занданшатарын хүн гэгддэг. Тухайлсан албан тушаал дээр очих бүрдээ спикерийн нэр нөлөөг ашигладаг хэмээн хөшигний ард яригддаг.

ШШГЕГ-ын даргаар Г.Загджав: Ц.Анандбазарын найз, бизнесийг хамгаалагч, МАХН-ын дарга Н.Энхбаярын гарын хүн хэмээн хэвлэлд бичигддэг. Эл албан тушаалд томилогдонгуутаа хурандаа цолоо сэргээлгэсэн.

Энэ мэтчлэн крандуулагсадын уртаас урт нэрсийн жагсаалт цааш хөвөрнө. Яам, агентлагийн харъяа байгууллагууд, аймаг, сумдад хичнээн хүн шууд томилогдсон бэ гэдэг тоо хэдийнэ 1000 давсан байдаг. Хамгийн гол нь цар тахлын хууль үйлчилж буй энэ цаг дор хамаг томилгоог нь Засгийн газар хийчихэж байгаа тул ТАЗ яг л шүдгүй арслан лугаа л энэ бүх томилгоог хүлцэхээс аргагүй гэж өөрсдийгөө өмөөрсөөр ирсэн билээ.

Бусад мэдээ

Хүчтэй салхи, шуурганы улмаас орон гэргүй болсон иргэдэд улсын нөөцөөс гэр, хүнсний багц олгохоор болжээ

Хүчтэй салхи, шуурганы улмаас орон гэргүй болсон иргэдэд улсын нөөцөөс гэр, хүнсний багц олгохоор болжээ

Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймагт энэ сарын 19-20-нд болсон цаг агаарын аюулт үзэгдэл, түүний улмаас

Энэтхэгийн уул уурхайн компаниуд Хөрөнгийн биржийн арилжаанд орно

Энэтхэгийн уул уурхайн компаниуд Хөрөнгийн биржийн арилжаанд орно

Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд Б.Уянга өнөөдөр /2024.05.24/ БНЭУ-аас Монгол Улсад суух Онц бөг

Ариунзул С.
Ариунзул С.