Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт бүтээн байгуулалтын улирал эхэлж буйтай холбогдуулан энэ онд хийх ажлыг танилцууллаа. Тодруулбал, 2023 онд 550 км орчим зам, 500 у/метр гүүр ашиглалтад оруулахаад төлөвлөжээ.
Олон жил гацсан Дарханы замыг бүрэн ашиглалтад оруулах гэнэ.
Мөн авто замын норм, нормативыг шинэчлэх, авто замын зураг төсөл, магадлал боловсруулахдаа алдаатай, хайнга ханддаг алдааг нэн түрүүнд цэгцлэх, замын гүйцэтгэл, хяналтаа дутуу тавьдаг алдааг нэн түрүүнд засна гэдгээ сайд мэдэгдэв.
Тэрбээр, “Замаа чанартай барьж, авто замаа хайрлаж, даац хэтрүүлэхгүй байхад онцгойлон анхаармаар байна. Даац хэтрүүлэн тээвэр хийснээс үүдэж иргэд эд хөрөнгө, амь насаараа хохирдог. Тэгэхээр засвар арчлалтаа сайн хийж, даац хэтрүүлсэн тээвэр хийсэн жолооч, ачаа илгээгч, хүлээн авагчдад хариуцлага тооцно. Мөн зураг төсөл, буруу хийх, хийснийг нь хянаагүй хяналтын инженерүүдэд хуулийн дагуу хариуцлага тооцуулна” гэв.