fitness
  • 663 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-03-20

Жил бүрийн гуравдугаар сарын 22-нд тохиодог “Дэлхийн усны өдөр” энэ жил “Өөрчлөлтийг хурдасгая” уриан дор болно.

Иймд усны өдрийг угтан манай улсын усны салбарынхан “Монгол орны ундны усны чанарын судалгаа- Ногоон хөгжлийн сэргэлт” эрдэм шинжилгээний хурлыг өнөөдөр зохион байгууллаа.  

Хурлын үеэр НЭМҮТ-ийн Лавлагаа лабораторийн микробиологич Б.Мөнхжингийн хэлэлцүүлсэн “Улаанбаатар хотын ундны усны нянгийн бохирдлын судалгаа" сэдэвт илтгэл онцлог байлаа. Тэрбээр илтгэлдээ 2020-2023 онд НЭМҮТ-ийн Лавлагаа лабораторид хийгдсэн ундны усны шинжилгээний үр дүнг танилцуулсан юм.

Б.Мөнхжин "Манай лаборатори ундны усанд хими, физик болон нян судлалын үзүүлэлтээр шинжилгээг хийдэг. Бид нутаг дэвсгэрээр нь судалгаа хийдэггүй. Харин иргэн, аж ахуйн нэгжийн хүсэлтээр улирал, жил, сар тутам зэргээр ундны усны шинжилгээг хийдэг.

Манай лабораторид жилд 1,000-аас дээш дээж ирдэг. Энэ удаа бид анхаарал татахуйц ундны усны хэсгийн дээжийг аваад, бохирдлын түвшнийг харуулсан. 

Уг судалгааны үр дүнгээр гэр хорооллын нөөцийн савны ус, хувьдаа гүний худаг гаргасан айлуудын усанд шинжилгээ хийхэд стандартаас давсан үзүүлэлт буюу нянгийн тоо ихтэй. Мөн гэдэсний бүлгийн бактери буюу колиформ илэрсэн. 

Эдгээр нь яагаад илрээд байна вэ гэхээр 

  1. Ариун цэвэр, стандартын байдал 
  2. Худаг гаргахдаа стандартын дагуу барьж гаргасан эсэх асуудал яригдана.

Гэр хорооллын иргэд нөөцийн сав буюу хуванцар саванд усаа хийж өдөр тутамдаа хадгалдаг. Тэгэхээр тэнд яг нян үржих нөхцөл бүрдээд байдаг гэсэн үг.

Лабораториос нөөцийн савны ариун цэврийг байнга хянах боломжгүй учраас иргэд худгийн усыг эсвэл усны саваа байнга шинжлүүлж байх хэрэгтэй байна. Тогтмол шинжилгээнд хамрагдаж байж бид  нянгийн бохирдлоос сэргийлж чадна.

Олон улсын жишээнээс дурдвал, гэдэсний суулгалт ундны устай холбоотой юу гэх Камбож улсад 2021 онд хийгдсэн судалгаа бий. Судалгаагаар ундны усанд эмгэг төрөгч бактери илрээд байна гэдэг нь өтгөн ялгадсаар бохирдсон байх магадлалтай гэж үзсэн байсан.

Энэхүү олон улсын жишээг өөрсдийн улсын хөрсөн дээр буулгавал манай гэр хорооллын худгууд нүхэн жорлонтойгоо ойрхон байдаг. Хавар болж улирлын чанартайгаар хөрс гэсэхээр тэнд байгаа микробион өөрчлөгдөж нянгийн тоо ихэснэ. Тэр нь доошоо гүний усандаа нөлөөлж байна гэсэн үг.

Иргэд маань сайн дураараа худаг гаргаад ундны усандаа хэрэглээд байж болохгүй. Стандартын шаардлагад нийцүүлж, шинжилгээнд хамрагдаад хэрэглэж болно гэсэн дүгнэлтээ авч байж хэрэглэх ёстой" гэлээ. 

Бусад мэдээ

Дуучин Г.Эрдэнэчимэг: Би огторгуйн охин мэт эрх чөлөөтэй байхыг хүсдэг

Дуучин Г.Эрдэнэчимэг: Би огторгуйн охин мэт эрх чөлөөтэй байхыг хүсдэг

"Огторгуйн охин" нэрний тухайд?Яагаад “Огторгуйн охин” бэ гэж нэрлэсэн бэ гэвэл бүх л хүн бусдыг өөр

ХНХЯ-ны сайдаар Х.Булгантуяа, Боомтын сайдаар Б.Тулгыг томилжээ

ХНХЯ-ны сайдаар Х.Булгантуяа, Боомтын сайдаар Б.Тулгыг томилжээ

ХНХЯ-ын сайд Т.Аюурсайхан гуравдугаар сарын 24-нд өөрийн хүсэлтээр ажлаа хүлээлгэн өгсөн. Иймд тус я

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.