fitness
  • 620 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-03-21

УИХ дахь МАН-ын бүлэг өчигдөр (2023.03.20) хуралдаж, тойрогтоо ажиллах үеэр иргэдээс гаргасан саналуудыг багцлан, шийдвэрлүүлэхээр Засгийн газарт хүргүүлж, чиглэл өгчээ. 

Тодруулбал, Засгийн газарт хүргүүлсэн саналд Хүүхдийн мөнгийг 91 хувьд бус “Хүүхэд бүрд олгох", “Эрдэнэс Тавантолгой” ХК-ний 1072 ширхэг хувьцааны ногдол ашгийг олгох, авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх, энэ чиглэлд ялын бодлогыг нэмэгдүүлэх, бүх төрлийн зээл олголт эрс багассантай холбоотой арилжааны банкнуудын зээл олголтыг нэмэгдүүлэх зэрэг  дараах 10 асуудал багтжээ. 

МАН-ын бүлгээс Засгийн газарт хүргүүлсэн санал:
 

1. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, инфляц нэмэгдэж буй асуудал

2. Цалин хөлс, тэтгэвэр тэтгэмж амьжиргааны түвшинд хүрэлцэхгүй байгаа асуудал

3. Бүх төрлийн зээл олголт эрс багассантай холбоотой арилжааны банкнуудын зээл олголтыг нэмэгдүүлэх

4. Хөдөө, аж ахуйн бүтээгдэхүүн болох мах, арьс, ширний үнийг нэмэгдүүлэх

5. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ний 1072 ширхэг хувьцааны ногдол ашгийг олгох

6. Хүүхдийн мөнгийг 91 хувьд бус “Хүүхэд бүрд олгох

7. Нийслэлийн түгжрэл, агаарын бохирдлыг бууруулах

8. Авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх, энэ чиглэлд ялын бодлогыг нэмэгдүүлэх

9. Төрийн хэмнэлтийн тухай хууль хэрэгжих явцад орон нутагт бэрхшээл үүсэж буй асуудал

10. Төрийн боловсон хүчнийг бэлтгэх, чадавхжуулах, нийгмийн асуудлыг шийдвэрлэх, ажил гүйцэтгэх сайжруулах, сахилга хариуцлагыг нэмэгдүүлэх

Түүнчлэн МАН-ын бүлгийн хуралдаанаар УИХ-ын хаврын ээлжит чуулганы хугацаанд хэлэлцэх хуулийн төслүүдийн талаарх Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн мэдээллийг сонсож, авлигатай тэмцэх чиглэлд бодлогыг чангатгах хуулиуд, аялал жуулчлалын тухай хууль зэрэг нийт 50 гаруй хуулийг хаврын чуулганаар хэлэлцэхээр тогтжээ. 

Дээрх 10 саналыг Засгийн газрын хуралдаанаар ойрын өдрүүдэд хэлэлцэж, шийдвэр гаргах юм байна. 

Бусад мэдээ

“Хамгийн чухал нь эрүүл мэнд” сэдэвт сургалт болно

“Хамгийн чухал нь эрүүл мэнд” сэдэвт сургалт болно

Монголын эрүүл мэндийн сэтгүүлчдийн “Цагаан үзэг” холбооноос санаачлан “Хамгийн чухал нь эрүүл мэнд”

Хайрын баяр буюу ВАЛЕНТИН-аар хайрттайгаа үзэх үзвэрүүд

Хайрын баяр буюу ВАЛЕНТИН-аар хайрттайгаа үзэх үзвэрүүд

Гэгээн хайрын өдөр буюу Валентины өдөрт зориулан олон уран бүтээлч тоглолт, арга хэмжээ зохион байгу

Ариунзул С.
Ариунзул С.