fitness
  • 620 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-03-22

ОХУ-ын Эрхүү мужийн Амбан захирагч И.И.Кобзев Монгол улсад гуравдугаар сарын 21-24-ний  өдрүүдэд айлчилж байна.

Айлчлалын хүрээнд өнөөдөр 16.00 цагт Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд ОХУ-ын Гавьяат эмч, дээд зэрэглэлийн хүүхдийн мэс заслын эмч, Эрхүү мужийн хүүхдийн эмнэлгийн ерөнхий эмч, Бүх Оросын «Орос улсын шилдэг эмч» тэмцээний 2010 оны ялагч, алдартай мэс засалч Ю.А.Козлов таван монгол хүүхдэд үнэ төлбөргүй мэс засал хийнэ.

Түүний хийх нэг танилцуулах мэс засалд Эрхүү мужийн амбан захирагч байлцах аж.

3-р сарын 23-нд 10.00 цагт Монголын Үндэсний Худалдаа, Аж үйлдвэрийн танхимд Орос-Монголын бизнес-форум болно. Мөн 11.00-11.15 цагт Амбан захирагч И.И.Кобзев болон МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин нар хэвлэлийнхэнд мэдээлэл өгнө.

3-р сарын 22-25-нд – Улаанбаатар дахь Русский домд «Азийн үүд хаалга» («Ворота в Азию») үзэсгэлэн зохион байгуулна. Уг үзэсгэлэнгийн зорилго нь Оросын болон Монголын ЖДҮ-ийн хооронд харилцаа холбоо тогтоох ба энэ удаад тус арга хэмжээнд Эрхүү мужийн 20 гаруй аж ахуй нэгж, байгууллага оролцох юм. И.И.Кобзев тус үзэсгэлэнг 23-ны 14.00 цагт үзэх юм байна.

Бусад мэдээ

Дорнод, Сүхбаатар аймагт гарсан хээрийн түймрийг бүрэн унтраав

Дорнод, Сүхбаатар аймагт гарсан хээрийн түймрийг бүрэн унтраав

Дорнод аймгийн Халхгол, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 21-нд г

“Цусны даралт ихсэлтийн эсрэг аян-2023” Дундговь аймгаас эхэллээ

“Цусны даралт ихсэлтийн эсрэг аян-2023” Дундговь аймгаас эхэллээ

Монголчуудын нас баралтын гол шалтгаануудын нэг болсон зүрх судасны өвчлөлд нөлөөлдөг гол хүчин зүйл

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.