fitness
  • 571 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-03-22

Улсын Их Хурлын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан уулзалтад танилцуулга хийж, ерөнхий боловсролын сургалт академик мэдлэгт суурилсан хөтөлбөрөөр явагдаж байгаагаас сурагчдын сурах сонирхол анги ахих тусам буурч буйг мэдээллээ. Үүнээс болж дээд болон мэргэжлийн боловсролын сургуульд суралцагчид ихэнхдээ нийгмийн шинжлэх ухааны мэргэжлийг сонгож, улмаар ажилгүйчүүдийн эгнээнд шилжих явдал их байгаа юм.

Иймд сургалтын бүх түвшний хөтөлбөрийг шинэчлэх, өөр хооронд нь уялдуулах асуудлыг хуулийн төсөлд тусгаад байна. Мөн боловсролын санхүүжилтийн тогтолцоог сайжруулах, үр өгөөжийг нарийвчлан тооцох, нэмэгдүүлэх, багшлах боловсон хүчний цалин хөлс, нийгмийн баталгааг хангах, үр дүнд чиглүүлж, чанар, хүртээмжийг дээшлүүлэхэд боловсролын салбарын эрх зүйн шинэчлэлийг чиглүүлж буйг дурдав.

Түүнчлэн, багш бэлтгэх, тэдний хөдөлмөр, бүтээмжийг үнэлэхтэй холбоотой харилцааг шилжилтийн үед босоо удирдлагаар авч явах, цахим шилжилтийг цаг алдалгүй хийх зэрэг бодлогын зорилтуудыг дурдаж, Боловсролын ерөнхий хуулийн болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдэд оруулж буй зарчмын өөрчлөлт, шинэчлэлтийн үзэл баримтлалыг танилцуулсан юм.

Улсын Их Хурлын байнгын хорооны хуралдаануудаар ирэх долоо хоногт Боловсролын ерөнхий хууль болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг хэлэлцэхээр товлоод байна гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Бусад мэдээ

"СӨБ-ын менежмент, эрхлэгчийн манлайлал” сургалт маргааш дуустал үргэлжилнэ

"СӨБ-ын менежмент, эрхлэгчийн манлайлал” сургалт маргааш дуустал үргэлжилнэ

21 аймаг 9 дүүргийн 987 цэцэрлэгийн эрхлэгч нарыг хамруулсан "СӨБ-ын менежмент, эрхлэгчийн манлайлал” сургалт болж байна.

Нарны замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ

Нарны замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ

Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх Соёолжийн нүхэн гарц орчмоос Нарантуул олон ул

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.