Сургууль, цэцэрлэгийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, хүүхэд багачуудыг ая тухтай орчинд боловсрол эзэмшүүлэх зорилгоор нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороонд 150 хүүхдийн ортой шинэ цэцэрлэг ашиглалтад ороход бэлэн боллоо. Ингэснээр 11 дүгээр хорооны цэцэрлэгийн насны хүүхдүүд сургуулийн өмнөх боловсролд бүрэн хамрагдах боломжтой болж байна.
Нийслэлийн 314 дүгээр цэцэрлэг болж үйл ажиллагаа явуулах тус цэцэрлэг нь хоёр чийрэгжүүлэх танхим, хоёр хөгжмийн танхим, зоорь гэх мэт нийт 30 гаруй өрөө тасалгаатай юм. Цэцэрлэгийн барилга угсралтын ажлыг бүрэн дуусгаж, ашиглагчид хүлээлгэн өгсөн бөгөөд үргэлжлүүлэн гадна тохижилтыг гүйцэтгэж байна.