fitness
  • 560 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-03-22

Т.Аюурсайхан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ энэ оны хоёрдугаар сарын 7-нд гаргасан. Тэгвэл өнгөрсөн долоо хоногт болсон УИХ-ын чуулганы хуралдааны нээлтийн дараах хаалттай хуралдааны үеэр Ерөнхий сайд түүнийг чөлөөлөх асуудлыг танилцуулсан байна. Улмаар Т.Аюурсайханыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаас чөлөөлөх захирамж баталгаажсан аж. 

Үндсэн хуулийн 39.4-т Засгийн газрын гишүүнийг УИХ, Ерөнхийлөгчид танилцуулснаар Ерөнхий сайд томилж, чөлөөлж, огцруулна хэмээн заасан. 

Сайдыг чөлөөлснөөс хойш 14 хоногийн дараа шинэ сайдын нэрийг оруулж ирэх хуультай. Тиймээс дараа долоо хоногийн УИХ-ын чуулганд шинэ сайдыг танилцуулахаар болжээ. 

Т.Аюурсайхан нь 2022 оны аравдугаар сарын 21-нд сайдаар томилогдсон ч дөрвөн сар орчмын дараа буюу 2023 оны хоёрдугаар сарын 7-ны өдөр чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан билээ. 

Бусад мэдээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ховд аймгийн Баруун бүсийн оношилгоо, эмчилгээний төвд ажиллалаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ховд аймгийн Баруун бүсийн оношилгоо, эмчилгээний төвд ажиллалаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Ховд аймагт ажиллах үеэр Баруун бүсийн оношилгоо, эмчилг

Хүүхэд багачуудыг зам, тээврийн ослоос урьдчилан сэргийлж ажиллахыг үүрэг болгов

Хүүхэд багачуудыг зам, тээврийн ослоос урьдчилан сэргийлж ажиллахыг үүрэг болгов

Бодлогын баримт бичиг болон хууль, тогтоол, шийдвэр, шуурхай зөвлөгөөнөөс өгсөн үүрэг даалгаврын хэр

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.