ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад улсын "Сахилган” хөдөлгөөн, Монгол-Буриад мэдээллийн төвөөс тус улсын залуучууддаа цусаа хандивлах аянд нэгдэхийг уриалжээ. Уг төв нь Монголд ирсэн ОХУ-ын иргэдэд мэдээлэл өгөх, тэднийг дэмжих сургалтын байгууллага юм.
Өнөөдрийн аянд Улан- Үд, Эрхүү хотоос ирсэн болон Монголд ажиллаж, амьдарч буй 20 гаруй хүн нэгдэж, цусаа хандивлав.
Монгол Улс биднийг хүнд хэцүү цаг үед хүлээж авсан тул ийм байдлаар эелдэг, найрсаг, зочломтгой найрсаг ахан дүүстээ талархал илэрхийлцгээе гэх уриан дор энэхүү аяныг эхлүүлжээ.