fitness
  • 487 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-03-22

Нийслэлийн түгжрэлийн асуудал хариуцсан сайд Ж.Сүхбаатар:

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд Авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооноос ажил, арга хэмжээнийхээ талаар танилцууллаа. Түгжрэлийг сааруулах болон түгжрэл бууруулах зорилтот төсөл, арга хэмжээ хэрэгжиж байна.

Ерөнхий сайд, ЗТХ-ийн сайд, БХБ-ын сайд бид хэд Сэлбэ сэргэлт" төслийн асуудлыг ойр ойрхон уулзаж ярилцаж байна. Энэ төсөл түгжрэл саатал арилгах олон боломжтой гэдэг санал нэгдэн үзэл баримтлалыг дэмжлээ. Улмаар 2023 онд энэ ажлыг явуулах, санхүүжүүлэх хөрөнгийг судлах үүргийг сайд нарт даалгалаа.

Нийтийн тээврийн парк шинэчлэлтийн эхний үе шатын ажлуудыг дуусгасан. Сургуулийн автобусыг нэмээд 400 гаруй автобус шинээр оруулж ирсэн байна. Парк шинэчлэлтийн хоёр дахь үе шатыг улсын төсвөөс санхүүжүүлэхээр ажил зохион байгуулж байгаа.

Одоо нэмээд цахилгаан автобусны 87 хувийг ирэх есдүгээр сарын 1-нд оруулж ирнэ, эко автобусыг намар гэхэд оруулж ирж дуусахаар байна. Нийтийн тээврийн зарим дүрэм журмыг шинэчлэх шаардлага байгаа. Үүнийг сайд нартай хамтран ажиллаж Засгийн газрын хуралдаанаар оруулахаар төлөвлөж байна. Ер нь нийтийн тээврийн салбар доод цэгтээ хүртэл унасныг өнгөрсөн өвөл харлаа. Ирэх жилийн өвөл энэ байдлыг давтахгүй байх үүднээс бид ажиллаж байгаа.

Замын хөдөлгөөн зохион байгуулалтын хүрээнд олон ажил хийхээр байна. Түгжрэлийг бууруулах үүднээс Зайсан болон Яармагийн тойрог замын хөдөлгөөнийг өөрчилсөн. Энэ зун Их, Бага тойруугийн замын хөдөлгөөнд дээрх байдлаар өөрчлөлт оруулж, туршина.
Франц улстай тохирсон тул дүүжин тээврийн ажлыг дуусгана. Ирэх 2024 оны зургадугаар сараас эхний шугамыг ашиглалтад оруулна.

Зарим автозамын гэрлэн дохионы асалт, унтралтад тохируулга хийсэн. Хэрэв анзаарсан бол хэт удаан асдаг гэрлэн дохионд өөрчлөлт орсон байгаа.

Бусад мэдээ

Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны аравдугаар сарын 23-нд болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэ

Монгол, Франц Улс Хамтарсан тунхаглал гаргалаа

Монгол, Франц Улс Хамтарсан тунхаглал гаргалаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Эмман

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.