"Улаанбаатараас орон нутагт очиж амьдрах болон тухайн орон нутагтаа амьдардаг иргэдэд ипотекийн 3%-ийн хүүтэй зээл олгох шийдвэр гарсан.
Орон сууцны 3%-ийн хүүтэй зээлд хамрагдах иргэд өнөөдрөөс эхлэн Төрийн банк, Худалдаа хөгжлийн банк, Хаан банк, Ариг банк, Транс банк, Богд банк, Капитрон банканд хандаж хүсэлтээ өгөх боломжтой" хэмээн Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэг мэдээлэв.