fitness
  • 333 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-03-23

Сургууль, цэцэрлэгийн чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, хүүхэд багачуудыг ая тухтай орчинд боловсрол эзэмшүүлэх зорилгоор улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар сургууль, цэцэрлэгийн бүтээн байгуулалтын ажил өрнүүлж буй.

Энэ хүрээнд Налайх дүүргийн 3 дугаар хороонд 100 хүүхдийн ортой шинэ цэцэрлэг ашиглалтад ороход бэлэн боллоо. Ингэснээр 3 дугаар хорооны цэцэрлэгийн насны хүүхдүүд сургуулийн өмнөх боловсролд бүрэн хамрагдах боломжтой болж байна.

Нийслэлийн 317 дугаар цэцэрлэг болж үйл ажиллагаа явуулах тус барилга нь хоёр давхраас бүрдэнэ. Давхар бүрд байрлах бүлгийн өрөөнүүдээс гадна хувцас солих өрөө, ариун цэврийн өрөө, угаалга, индүүдлэгийн өрөө, гал тогоо, хүнс ногооны өрөө, душ, биеийн тамир хөгжлийн танхим, заах аргын танхимтай юм.

Цэцэрлэгийн гадна, дотор камержуулалт, тоглоомын талбай, явган хүний зам, авто зогсоолын ажлыг бүрэн дуусгаж, ашиглагчид хүлээлгэн өгсөн бөгөөд үргэлжлүүлэн ногоон байгууламжийн ажлыг гүйцэтгэж байна.

Барилга угсралтын ажлыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар “Цац-Орхон” ХХК хийж гүйцэтгэсэн бөгөөд Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техникийн хяналтыг хэрэгжүүлэн ажилласан юм.

 


Эх сурвалж: НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Бусад мэдээ

ОУВС: Дэлхийн эдийн засгийн өсөлт 2023 онд 2.8 хувь болж буурах төлөвтэй

ОУВС: Дэлхийн эдийн засгийн өсөлт 2023 онд 2.8 хувь болж буурах төлөвтэй

Олон улсын валютын сангийн сүүлийн судалгаанаас үзэхэд дэлхийн эдийн засгийн өсөлт 2022 онд 3.4 хувь

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хан Хэнтий уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ойн баярын хуралд оролцлоо

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хан Хэнтий уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ойн баярын хуралд оролцлоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Хан Хэнтий уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ойн бая

Ариунзул С.
Ариунзул С.