fitness
  • 328 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-03-23

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд БНТУ-ын Ерөнхийлөгч Рэжэп Тайип Эрдоан талархлын захидал ирүүлэв.

Уг захидалд,

“Хүндэт Ерөнхийлөгч, эрхэм анд аа,

Кахраманмараш болон ойр орчмын 10 мужийг хамарч, улс оронд маань их хэмжээний сүйрэл, гай зовлон авчирсан хүчтэй газар хөдлөлттэй холбогдуулан эмгэнэлийн захидал илгээн бидний уй гашууг хуваалцаж, нэн даруй тусламж үзүүлсэнд Бүгд Найрамдах Турк Улсын нэрийн өмнөөс болон хувиасаа гүн талархал илэрхийлье.

”Та бүхний тусламж хахир өвлийн хүнд өдрүүдэд газар хөдлөлтийн гамшигтай нүүр тулсан манай ард түмэнд нэн их тус хүргэсэн.

Монгол Улсын аврах, эрэн хайх баг өөрсдийн амь насыг үл хайрлан, нурангид дарагдсан иргэдийг аврахын төлөө гаргасан хичээл зүтгэлийг бид үргэлж талархан санах болно.

Энэ завшааныг тохиолдуулан ахан дүүсийн харилцаатай Монгол Улсын ард түмэнд эрүүл энх, аз жаргал, хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе” гэжээ.


Бусад мэдээ

БЗД-ийн хорооны байр бүгд Монгол Ардын Намын гишүүдийн үл хөдлөх байна

БЗД-ийн хорооны байр бүгд Монгол Ардын Намын гишүүдийн үл хөдлөх байна

Баянзүрх дүүргийн Ардчилсан Намын бүлгээс "БЗД-ийн төсвийн хулгай" сэдвээр өнөөдөр хэвлэлийн хурал х

Монгол Улсын Ерөнхийлөгчийн тэтгэлгээр БНЧУ-д жил бүр оюутан суралцуулна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн тэтгэлгээр БНЧУ-д жил бүр оюутан суралцуулна

Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд Бүгд Найрамдах Чех Улсад жил бүр оюутан с

Ариунзул С.
Ариунзул С.