fitness
  • 496 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-03-24


БЗС-ийн зээлээр сурсан улстөрд хамаарал бүхий болон олны танил эрхмүүдтэй танилцана уу


3-р сарын 24
12 цаг 05 минут

Боловсролын зээлийн сангаас гадаадын шилдэг их, дээд сургуульд бакалавр, магистр, доктороор суралцагчдад боловсролын зээл олгодог билээ. Тэгвэл 2020-2022 онд суралцсан суралцагчдын мэдээллийг Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн хүрээнд ил болгов. Үүнээс шүүж үзвэл, улс төрд хамаарал бүхий болон олны танил дараах эрхмүүд БЗС-ийн зээлээр суралцжээ. Тодруулбал, УИХ-ын дөрвөн гишүүн, төрийн байгууллагад дарга хийдэг 10 хүн байгаа юм.

Тэд зээлээ хэрхэн авсан, эргэн төлөлт хэр байгаа талаараа эхнээсээ тайлбар хийж эхэлсэн. Тухайлбал, УИХ-ын гишүүн Г.Дамдинням зээлийг шалгуурын дагуу авсан, БЗС-д зээлээ төлж өргүй болсон гэсэн байна. Нээлттэй болгосон мэдээллээс харахад УИХ-ын дарга Г.Занданшатарын хоёр хүүхэд зээлээ бүрэн төлж дууссан гэжээ. Мөн ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга Ж.Энхбаяр зээлээ төлсөн гэж мэдэгдсэн аж.

БЗС-аас зээл авах нь буруу биш. Харин зээл авахдаа улс төрд нөлөө бүхий байдлаа ашигласан уу, зээлийн шалгуурыг хангасан уу, эргэн төлөлт ямархуу байгаа вэ гэдэг нь чухал юм. Энгийн иргэдэд олдоггүй, танил талтайд нь олддог гэгддэг БЗС-ийн зээлийн сонгон шалгаруулалт хэрхэн явагддаг нь олон нийтэд нээлттэй бус. Ийм байдал нь олон нийтэд хардлага үүсгэж байна.

Танилц: БЗС-ийн зээлээр сурсан улстөрд хамаарал бүхий болон олны танил эрхмүүд

Бусад мэдээ

ЦЕГ: Жагсаалд оролцсон иргэдийг саатуулж, эрүүлжүүлээгүй

ЦЕГ: Жагсаалд оролцсон иргэдийг саатуулж, эрүүлжүүлээгүй

Нүүрсний хулгайчид улсын их хэмжээний мөнгөн орлогыг шамшигдуулсан хэргийг иргэд эсэргүүцэн өчигдөр /2022.12.4/ Сүхбаатарын талбай дээр жагссан юм.

Түгжрэлийн сайд Ж.Сүхбаатар чөлөөлөгдөх хүсэлтээ Ерөнхий сайдад өгнө гэжээ

Түгжрэлийн сайд Ж.Сүхбаатар чөлөөлөгдөх хүсэлтээ Ерөнхий сайдад өгнө гэжээ

Улаанбаатар хотын замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга, Монгол Улсын сайд Ж.Сүхбаатарын

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.