fitness
  • 743 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-03-24

Боловсрол, Шинжлэх Ухааны яамны хүсэлтээр БНСУ-ын КОЙКА олон улсын хамтын ажиллагааны байгууллагын санхүүжилтээр "Монгол Улсын ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний орчныг сайжруулах, чадавхыг бэхжүүлэх төсөл" хэрэгжихээр болж, өчигдөр төслийн нээлээ.

Энэхүү төслийн хүрээнд гол зорилго нь дунд болон урт хугацаанд сургуулийн болон өсвөр насны хүүхдийн хооллолтын зуршлыг сайжруулж, эрүүл мэндийг нь дэмжих юм.

Төслийг БНСУ-ын WITH төрийн бус байгууллага хэрэгжүүлж, хамтрагч байгууллагаар ШУТИС-ийн Үйлдвэрлэл технологийн сургууль ажиллана. Хэрэгжилтийн хяналт, үнэлгээг БНСУ-ын ИнХа Их сургууль хийх юм.

Сургуулийн хоол үйлдвэрлэлийн тогтолцоо, дэд бүтэц, хүний нөөц гэсэн гурван чиглэлээр сонгогдсон 10 сургуульд хэрэгжүүлэх юм.

Загвар сургуулиар:

  • Баянзүрх дүүргийн 48 дугаар сургууль
  • Баянзүрх дүүргийн 79 дүгээр сургууль
  • Сүхбаатар дүүргийн 4 дүгээр сургууль
  • Баянгол дүүргийн 40 дүгээр сургууль
  • Чингэлтэй дүүргийн 50 дугаар сургууль
  • Сонгинохайрхан дүүргийн 123 дугаар сургууль
  • Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр сургууль
  • Налайх дүүргийн “ Эрдмийн оргил”
  • Багануур дүүргийн “Боловсрол” зэрэг сургуулиуд сонгогдон төсөл хэрэгжих бэлтгэл ажилд ороод байна гэж Боловсрол, Шинжлэх Ухааны Яамнаас мэдээллээ.

Бусад мэдээ

Энэ сарын нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн олголтын хуваарь!

Энэ сарын нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн олголтын хуваарь!

2024 оны зургаадугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн олголты

"Истанбул, Улаанбаатар хотын нислэгийн давтамжийг харилцан нэмлээ"

"Истанбул, Улаанбаатар хотын нислэгийн давтамжийг харилцан нэмлээ"

МИАТ ТӨХК болон Туркиш Эйрлайнс компаниуд зорчигчдынхоо аялах боломжийг нэмэгдүүлэх зорилгоор аяллын

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.