fitness
  • 257 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-03-24

Төлбөр, тооцооны цогц шийдэл бүхий “Хай Пэймэнт Солюшнс” ХХК-ийн хамт олон НҮБ-ын тогтвортой хөгжлийн зорилгыг үе шаттай хэрэгжүүлж буй юм. Тиймээс СЭЗИС-аас санаачилсан НҮБ-ын тогтвортой хөгжлийн 17 зорилгод залуусын оролцоог нэмэгдүүлэх, оюутнуудын сайн дурын ажлыг дэмжигч байгууллагуудтай холбох зорилготой “UFE VOLUNTEER  FAIR  2023” төслийн ивээн тэтгэгчээр “HIPAY” ажилласан байна.

зураг
 

Энэ хүрээнд өчигдөр /2023.03.23-нд/ “STUDENT-LED” сайн дурын төслийн шалгаруулалтыг амжилттай зохион байгууллаа. Оюутнуудын төсөлд СЭЗИС-ийн багш нар болон тус компанийн удирдлагын багийнхан ментороор ажилласан юм. Тухайлбал, “Хай Пэймэнт Солюшнс” ХХК-ийн толгой компани болох “Монголын Финтек групп” ХК-ийн дэд  захирал Б.Эрдэнэ, төслийн удирдагч Л.Чинбат нар  хоёр багийн ментороор ажиллажээ.

Оюутнууд НҮБ-ын тогтвортой хөгжлийн зорилгын хүрээнд олон санал дэвшүүлсэн байна. Тухайлбал Б.Эрдэнэ захирлын менторлосон “Reusult” багийн хувьд байгаль орчиндоо ээлтэй байх, мөн тэгш бус байдлыг бууруулахад анхаарч хүмүүсийн өмсдөггүй, шүүгээндээ хадгалдаг хуучин хувцаснуудыг хэрэгтэй хүнд нь түгээж өгөх зорилготой төсөл санаачилсан юм.

Оюутнуудын энэ мэт санал, санаачилгуудыг “Хай Пэймэнт солюшнс” компанийнхан урамшуулж, шилдэгээр шалгарсан багуудад мөнгөн шагнал олгож, төслийг нь цаашид үргэлжлүүлж, хамтрахад бэлэн байгаагаа илэрхийллээ. Мөн оролцогч оюутнуудад ажлын байрны санал тавьж, цалинтай дадлагажихыг урьсан юм.

“STUDENT-LED” сайн дурын төслийн тэргүүн байранд “ZH” багийн “Нар, Сар” төсөл, хоёрдугаар байранд “Reusult” багийн “Comesday”, гуравдугаар байранд “Arise” багийн “Бяцхан Ертөнц” төсөл шалгарчээ.

“ZH” багийн хувьд хэрэглэдэггүй хувцас, даавууны өөдсийг цуглуулж, өөр бүтээгдэхүүн болгох, “Arise” баг хүүхэд хүмүүжилд эерэг нөлөө үзүүлэх “Хөлөгт тоглоом”-ын төсөл санаачилсан юм.

зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг

Бусад мэдээ

Төрийн үйлчилгээний "Хурдан" цэгийг хороо, сумдад байгуулахаар ажиллаж байна

Төрийн үйлчилгээний "Хурдан" цэгийг хороо, сумдад байгуулахаар ажиллаж байна

Цахим хөгжил, харилцаа холбооны яамны харьяанд Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрыг байгуу

Оюутнууд автобусаар хөнгөлөлттэй зорчих картаа И-Монголиагаар захиалдаг боллоо

Оюутнууд автобусаар хөнгөлөлттэй зорчих картаа И-Монголиагаар захиалдаг боллоо

Их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын суралцагч,

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.