fitness
  • 533 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-03-24

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба /УБЗАА/-наас хийж байгаа болон хийхээр төлөвлөсөн ажлуудынхаа талаар долоо хоног бүрийн Баасан гарагт мэдээлэл өгч буй. Өнөөдөр 2023 онд хийх ногоон байгууламж, явган хүний замын ажил болон цаг үеийн бусад асуудлаар мэдээлэл өглөө.

Хотын ерөнхий менежер М.Баяраа "Хараагүй хүн болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зам дээр шонгийн тулгуурууд байдаг.

Явган хүний зам дээр 1,000 гаруй шон байгаа. Эдгээрийг шилжүүлэх ажлыг зохион байгуулна.

Тухайлбал, 50 сантиметр хүрэхгүй нарийхан явган хүний замын голд шон тавьчихсан тохиолдол байна.

Шон байрлуулах стандарт гэж бий. Стандарт хангахгүй байгаа зөрчлүүдийг арилгуулна" гэв.

Нийтийн эзэмшлийн ногоон байгууламжийн арчилгааны ажлын хүрээнд 51 байршилд  гоёлын ургамал, чимэглэлийн  бут сөөгийг тарьж, долоон байршилд  18 цэцэгт байгууламж хийнэ.

Тэрбээр “Гэр хорооллын бүсэд цэцэрлэгт хүрээлэн хангалтгүй байна. Цаашид бүх хороог бичил цэцэрлэгт хүрээлэнтэй болгох ажлыг эхлүүллээ. Хашаандаа мод, ногоон байгууламж таривал урамшуулах журам боловсруулж байна.

Мөн Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний  хүрээнд УБЗАА-наас дэргэдэх мод үржүүлэг, туршилт, судалгааны төвийг түшиглэн, мэргэжлийн байгууллагуудтай хамтран чимэглэлийн ургамлын төрөл, зүйл, сортыг нэмэгдүүлж, олон улсын Ботаникийн  холбоо, гадаадын эрдэм шинжилгээний байгууллагуудтай хамтран ажиллана” хэмээн ярилаа.

Бусад мэдээ

Нийслэлийн нутгийн захиргааны болон харьяа байгууллагуудын чиг үүргийн давхардлыг арилгана

Нийслэлийн нутгийн захиргааны болон харьяа байгууллагуудын чиг үүргийн давхардлыг арилгана

Нийслэлийн Засаг даргын 2023 оны есдүгээр сарын 20-ны А/1108 захирамжаар байгууллага, албан тушаалтн

Хүнсний гол нэрийн барааны дундаж үнэ 5% буурчээ

Хүнсний гол нэрийн барааны дундаж үнэ 5% буурчээ

Долдугаар сарын 31-ний байдлаар Улаанбаатар хотод хүнсний гол нэрийн барааны дундаж үнэ өмнөх сараас

Ариунзул С.
Ариунзул С.