fitness
  • 581 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-03-24
Зөөврийн хурд хэмжигч ашиглан гудамж, замуудад хяналт тавьж байна

Баянзүрх дүүргийн нутаг Улиастайн уулзвараас Налайх дүүрэг рүү явах чиглэлийн авто замд энэ оны эхний гурван сарын байдлаар нийт 376 зам тээврийн осол гарчээ.

Дээрх хугацаанд уг авто замд нэг хүний амь нас хохирсон, 15 хүн гэмтэж бэртсэн зам тээврийн осол, 360 эд материалын хохиролтой осол 360 бүртгэгдсэн байна.

Зам тээврийн осол, хэргийн үндсэн шалтгаан нь жолооч дүрэмд заасан тээврийн хэрэгслийн зөвшөөрөгдөх хурдыг хэтрүүлэх зөрчилтэй холбоотой байна.

Тиймээс Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсээс “Зөөврийн хурд хэмжигч” багаж ашиглан гудамж замын хяналт шалгалтын ажлыг тогтмол тавьж байна.

Шалгалтын явцад хурд хэтрүүлсэн зөрчил гаргасан нийт 1331 жолоочийг Зөрчлийн тухай хуулийн 14.7.31 дэх хэсэгт зааснаар 50000 төгрөгөөр торгож, зөвшөөрөгдөх хурдыг 50 хувиас дээш хэмжээгээр хэтрүүлсэн 31 жолоочийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг зургаан  сарын хугацаагаар хасаж, 50000 төгрөгөөр торгох шийтгэл ноогдуулжээ.

Иймд жолооч та бүхэн замын хөдөлгөөнд оролцохдоо дүрэмд заасан хурдны хязгаарыг Замын хөдөлгөөний дүрмийн 12.4.-т зааснаар “Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км хэтрүүлэхгүй” байхыг ТЦА-аас анхаарууллаа.

Бусад мэдээ

Шээс хөөх 2 төрлийн эмийг ЭМД-ын сангаас 100 хувь хөнгөлөлттэй олгож байна

Шээс хөөх 2 төрлийн эмийг ЭМД-ын сангаас 100 хувь хөнгөлөлттэй олгож байна

ЭМДЕГ , Швейцарийн Новартис компанитай хамтран олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн зүрх судас, чихрийн ш

Ө.МӨНХЖИН ОЛОН УЛСЫН БАЛЕТЧИДЫН ТЭМЦЭЭНИЙ ШИЛДЭГ ДӨРВИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА

Ө.МӨНХЖИН ОЛОН УЛСЫН БАЛЕТЧИДЫН ТЭМЦЭЭНИЙ ШИЛДЭГ ДӨРВИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА

Олон Улсын Балетчидын “USAIBC” тэмцээнд Монгол улсаас балетчин Ө.Мөнхжин оролцож ахлах насны эрэгтэ

Ариунзул С.
Ариунзул С.