fitness
  • 579 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-03-28

“Геодези, усны барилга байгууламжийн газар” Орон нутгийн өмчит, аж ахуйн тооцоот үйлдвэр (ОНӨААТҮ)-ийн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг Засаглал, эрх зүйн шинэтгэлийн хорооны хуралдаанаар хэлэлцжээ.

Энэхүү өөрчлөлтөөр тус байгууллагын нийт 32 ажлын байрыг хүнд, хортой нөхцөлд хамруулахаар болсон байна. 

Тодруулбал, Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яам (ХНХЯ)-ны Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвөөс тус газар хийсэн “Хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээний тайлан, дүгнэлт”-тэй уялдуулан энэхүү өөрчлөлтийг хийж байгаа аж.

Далан сувгийн ашиглалт, засварын инженер, шугам сүлжээний засварчин, шугам сүлжээний техникч, насос станцын техникч зэрэг нийт 14 ажлын байр үүнд хамарч байгаа юм.

Эдгээр ажлын байр нь хөдөлмөрийн эрүүл ахуйн стандартын шаардлагад нийцээгүй, эргономикийн болон ажиглалт судалгаагаар эрсдэл өндөр, хязгаарлагдмал орчинд их биеэр хэт хазгайд бөхийж ажилладаг, хэт чийглэг буюу усан дотор удаан хугацаагаар зогсож ажилладаг зэрэг нөхцөлтэй. Тиймээс хүнд, хортой гэж үзэх  нөхцөл болж байгаа аж.

Энэ асуудлыг Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэхээр болжээ. 

 

Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын Хэвлэл мэдээллийн төв

Бусад мэдээ

Татвар, торгуулийн өртэй байсан ч автомашинаа бүртгэлээс хасуулж болно

Татвар, торгуулийн өртэй байсан ч автомашинаа бүртгэлээс хасуулж болно

Автотээврийн үндэсний төвийн Тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтсээс тээврийн хэрэгслийн шинэчилсэн

50 мянган залуугийн гарын үсэг бүхий шаардлагыг Ерөнхий сайдад гардууллаа

50 мянган залуугийн гарын үсэг бүхий шаардлагыг Ерөнхий сайдад гардууллаа

Төрийн ордонд болж буй “Улс төр, эдийн засаг, эрх зүйн шийдэл, нийгмийн зөвшилцөх чуулга уулзалт”-ын

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.