• 385 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2022-11-21


Өрөг.мн, Туг.мн сайтууд болон Гарааны Праймер ХХК хамтран  “Монгол мах” чуулга уулзалт, үзэсгэлэн худалдааг арваннэгдүгээрсарын 28-нд Corporate зочид буудлын Convention hall-д зохион байгуулах гэж байна.

“Монгол мах” чуулга уулзалтад оролцсоноор мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэгч бүтээгдэхүүнээ олон нийтэд таниулах, төрд үгээ хэлэх, салбарынхнаасаа туршлага судлах, худалдаа хийх, хэрэглэгчдэд махны талаар мэдлэг олгох, салбарын шинэ технологийн шийдэлтэй танилцах боломжтой.

Харин иргэд үзэсгэлэн худалдаанаас эрүүл, аюулгүй, найдвартай мах махан бүтээгдэхүүн худалдан авах боломжтой юм.

“Монгол мах” үзэсгэлэн худалдаагаар:

  • Мах, махан бүтээгдэхүүний үзэсгэлэн, амталгаат худалдаа
  • Махны шоу үзүүлбэр, мах махан бүтээгдэхүүний орц найрлагатай хоолны хэсэг
  • Махны хэрэглээ, худалдан авахад зориулсан хэрэглэгчийн мэдлэг олгох хэсэг
  • Махны салбарт ашиглах боломжтой IT болон технологийн шийдлүүд танилцуулах хэсэг
  • Махны чиглэлээр хэрэгжиж буй төсөл хөтөлбөр, танилцуулга
  • Мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид үйлчлүүлэгчтэй хэлэлцээр хийх хэсэг
  • Зураг авхуулах, видео бичлэг хийх хэсэг тус бүр ажиллах болно.

“Монгол Мах” чуулга уулзалт, үзэсгэлэн худалдааны хөтөлбөрийг танилцуулж байна.

Чуулга уулзалтад оролцох хүсэлтэй компаниудыг бүртгэж байна. Бүртгүүлэх байгууллагууд 90099409 /Болормаа/ дугаарт холбогдож, бүртгүүлнэ үү.  


Бусад мэдээ

Хөвсгөл аймагт энэ оны анхны бороо орлоо

Хөвсгөл аймагт энэ оны анхны бороо орлоо

Өнгөрсөн шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн, Бүрэнтогтох, Баянзүрх сумын нутгаар энэ оны анхны бороо орлоо.

“Цэрэг эх орон-Бидний бахархал” арга хэмжээнд 800 гаруй алба хаагч оролцжээ

“Цэрэг эх орон-Бидний бахархал” арга хэмжээнд 800 гаруй алба хаагч оролцжээ

Дорноговь аймгийн Нутгийн зөвлөл, Засаг даргын тамгын газар, Монгол цэргийн нэгдсэн холбоо хамтран “

Ариунзул С.
Ариунзул С.