fitness
  • 553 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-03-29

Сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөлд Засгийн газраас санал авсан байна. 

Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Б.Амарбаясгалан танилцууллаа.

Тэрбээр "Н.Энхболд тэргүүтэй УИХ-ын гишүүд сонгуулийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг боловсруулж байна. Энэ хүрээнд Засгийн газрын зүгээс 30 гаруй саналыг нэгтгэж хүргүүлэхээр шийдвэрлэсэн. Үүнээс гурван зүйлийг товч танилцуулъя. 

Тэгвэл эдгээр намууд нь 38 тойргийн 50 хувьд нь нэр дэвшүүлсэн тохиолдолд пропорционал элементээр жагсаалтаар суудал авах эрх нь нээгдэх зохицуулалтыг Засгийн газраас санал гаргаж байна. Энэ хүрээнд улс төрийн намын олон нийтээс авч буй дэмжлэгийг харгалзан үзээд гурван хувийн саналыг буюу босгыг тавьж өгсөн. Гурван хувийн босгыг давсан улс төрийн намууд парламентад суудалтай болох нөхцөлийг бүрдүүлж байгаараа онцлог байна. 

Хоёрдугаарт, Сонгуульд улс төрийн намууд нэгдэж, эвсэл болж орох тохиолдол их байдаг. Энэ тохиолдолд босгыг хувь хэмжээг таван хувьтайгаар тавьж байна. Гурав болон түүнээс дээш нам нэгдэн эсвэл болж сонгуульд орох тохиолдолд босгыг долоон хувьтай байхаар зохицуулах саналын Засгийн газраас өглөө. 

Гуравдугаарт, Эмэгтэйчүүдийн улс төрийн шийдвэр гаргах түвшний оролцоог нэмэгдүүлэх гарц боломж нь сонгуулийн хуулиар бий болдог. Өмнөх сонгуулиудад  оролцож байсан эмэгтэйчүүдийн босго хувийг 20-25 хувиар тавьсан байдаг. 

Энэ удаагийн хуулийн төсөл дээр 30 хувийн босготой байхаар зохицуулалтыг Засгийн газар дэмжиж байна. Гэхдээ 38 нь пропорционал элементээр нэр дэвшигчдийг УИХ-ын гишүүдийн санаачилсан хуулийн төсөл дээр гурван эрэгтэйг харьцах нь нэг эмэгтэй байхаар зохицуулалт хийсэн. Үүнийг Засгийн газраас 19 нь эмэгтэй 19 эрэгтэй байхаар зохицуулах саналыг оруулж байна" хэмээн ярилаа. 

Бусад мэдээ

Ирэх долоо хоногийн Баасан гарагт бүх нийтээрээ амарна

Ирэх долоо хоногийн Баасан гарагт бүх нийтээрээ амарна

Олон улсын эмэгтэйчүүдийн өдөр буюу гуравдугаар сарын 8-нд бүх нийтээр амрах хуультай. 2024 оны гура

Амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг ХОЁР ДАХИН нэмжээ

Амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг ХОЁР ДАХИН нэмжээ

Засгийн газрын 2023 оны 07 дугаар сарын 05-ны 260 дугаар тогтоолоор амьтны экологи-эдийн засгийн үнэ

Ариунзул С.
Ариунзул С.