fitness
  • 638 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-04-05

Өнөөдөр нутгийн өмнөд хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Төвийн аймгуудын нутгийн хойд, говийн аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орно. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр -1...-6 градус хүйтэн, Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр -2...+3 градус, говь, талын нутгаар +5...+10 градус, бусад нутгаар +2...+7 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. +2...+4 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. +3...+5 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. +1....+3 градус дулаан байна.

05 цагт Улаанбаатарт: -10 градус хүйтэн, харьцангуй чийг 64 хувь, агаарын даралт 871 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарах тул болзошгүй шар усны үерийн эрсдэлээс сэрэмжтэй байх ЦУОШГ-аас анхааруулж байна.

Бусад мэдээ

ЦЕГ: “Хүүгүй зээл олгоно” гэсэн зард итгэж нэг иргэн 96 сая төгрөгөө шилжүүлж хохирчээ

ЦЕГ: “Хүүгүй зээл олгоно” гэсэн зард итгэж нэг иргэн 96 сая төгрөгөө шилжүүлж хохирчээ

Фэйсбүүкт нь хууль бусаар нэвтэрч бусдаас мөнгө гуйж байгаа цахим гэмт хэргийн улмаас сард дунджаар

Хэрлэн голын усанд автомашинтайгаа живж 53 настай эрэгтэй амиа алджээ

Хэрлэн голын усанд автомашинтайгаа живж 53 настай эрэгтэй амиа алджээ

Дорнод аймгийн Баянтүмэн сумын Цагаан дэрс багийн “Өргөн гарам” гэдэг газар /аймгийн төвөөс баруун з

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.