Бизнесийн орчин дахь төрийн үйлчилгээг цахимжуулах "E-Business” платформыг нээх үйл ажиллагаа өнөөдөр Чингис хааны музейд зохион байгуулж байна.
Тус платформ нь бизнесийн цахим таатай, нээлттэй орчин бүрдүүлэх, төрийн дарамтыг арилгах, бизнесүүдэд тулгардаг аливаа бэрхшээл, ийш тийш гүйлгэдэг цаасан хүнд суртлыг халах ач холбогдолтой ажээ.
Тухайлбал, Е-Business платформд хуулийн этгээдтэй холбоотой 417 тусгай зөвшөөрөл, 42 лавлагаа тодорхойлолт, 226 төрийн үйлчилгээ, нийт 685 үйлчилгээг нэвтрүүлж байгаа юм.
Мөн ААН шинээр байгуулахад хуулийн этгээдийн нэр авах, улсын бүртгэлд бүртгүүлэх, эд хөрөнгийн жагсаалтаа бүртгүүлэх, цахим гэрчилгээ авах, тамганы хяналтын хуудас илгээх, бүх төрлийн зөвшөөрөл хүсэх, сунгах шийдлүүдийг нэг дор нэгтгэх зэрэг үйл явцыг цахимаар шийдэх юм байна.
Нээлтийн үйл ажиллагааны үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ бизнес эрхлэгчдэд "Алсын хараа 2050”, “Шинэ сэргэлт"-ийн бодлогын хэрэгжилт, бизнесийн таатай орчныг бүрдүүлэх Засгийн газрын бодлого үйл ажиллагааг танилцууллаа.