fitness
  • 556 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2022-11-22

Өнгөрсөн долоо хоногт 6502 автомашин, 1647 чингэлэг, нийт 917.1 мянган тонн нүүрсийг экспортложээ. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 88 хувиар өссөн үзүүлэлт юм. Он гарснаас хойш 25.3 сая тонн нүүрс гаргасан нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 71 хувиар өсжээ.

Энэ хугацаанд 64 автомашин, 265 чингэлэг буюу оны эхнээс 1.2 сая тонн зэсийн баяжмал экспортолсон нь өнгөрөгч оны мөн үеэс 1.6 хувийн өсөлттэй байна.

Төмрийн хүдэр, баяжмалын тухайд 1169 автомашин, 713 чингэлэг буюу оны эхнээс нийт 4.2 сая тонныг экспортолсон нь өнгөрөгч оны мөн үеэс 39 хувиар буурчээ.

Төв банк оны эхнээс энэ сарын 17-ны өдрийн байдлаар 19.23 тонн алт худалдан авчээ.

Эрдэс бүтээгдэхүүний нийт экспорт дунджаар 93.1 хувийн гүйцэтгэлтэй байна. Тухайлбал, нүүрс 140.5, зэсийн баяжмал 102.3, төмөр 82.6, алт 96.2, газрын тос 58.3, цайр 124.2, хайлуур жонш 47.8 хувь байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

Бусад мэдээ

Антонио Гуттереш: Дэлхийн өнцөг булан бүрт хэвлэлийн эрх чөлөө дайралтад өртсөөр байна

Антонио Гуттереш: Дэлхийн өнцөг булан бүрт хэвлэлийн эрх чөлөө дайралтад өртсөөр байна

Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг жил бүрийн тавдугаар сарын 3-ны өдөр тэмдэглэдэг. НҮБ-ын Ерөнх

ХАСХОМ мэдүүлэх хуулийн хугацаа дуусахад 5 хоног үлдлээ

ХАСХОМ мэдүүлэх хуулийн хугацаа дуусахад 5 хоног үлдлээ

Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын з

Ариунзул С.
Ариунзул С.