fitness
  • 558 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-04-07

Гадаад худалдааны нийт бараа эргэлт энэ оны эхний гурван сард 5.7 тэрбум ам.доллар байна.

Үүнийг өмнөх оны мөн үетэй харьцуулбал 2.07 тэрбум ам.доллар буюу 57 хувиар өссөн дүн боллоо. Түүнчлэн экспортын дүн импортын дүнгээс 1.8 тэрбум ам.доллароор давж, гадаад худалдааны баланс эерэг гарав.

зураг
 

Гаалийн Ерөнхий Газрын мэдээллээр 2023 оны эхний гурван сард экспортод 3.8 тэрбум ам.долларын бараа, түүхий эд гаргасан нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 93.8 хувиар өссөн байна.

Экспортын барааны нийт дүнд

  • эрдэс бүтээгдэхүүн 3.3 тэрбум ам.доллар буюу 88.5 хувь;
  • сувд, үнэт ба хагас үнэт чулуу, үнэт металл, гоёлын зүйлс, зоос 157.2 сая ам.доллар буюу 4.2 хувь;
  • ургамлын гаралтай бүтээгдэхүүн 79.3 сая ам. доллар буюу 2.1 хувийг тус тус эзэлж эдгээр нь нийт экспортын дүнгийн 94.8 хувийг эзэлж байна

Дурдсан хугацаанд

  • хар тугалгын хүдэр болон баяжмал, төмрийн хүдэр, зэсийн баяжмал, цайрын баяжмал болон түүхий нефтийг 100 хувь, чулуун нүүрсний 97.6 хувийг, БНХАУ-д;
  • үхэр адууны боловсруулсан ширний 61.2 хувийг БНХАУ-д,
  • ямааны самнасан ноолуурын 77.4 хувийг Италид;
  • ямааны угаасан ноолуурыг 99.9 хувь БНХАУ-д тус тус экспортолж дээрх нэрийн бараа нь экспортын нийт дүнгийн 83.6 хувийг эзэлж байна.

Монгол Улс дэлхийн 54 оронд бараа экспортолсноос БНХАУ-д 92.4 хувь, Швейцарт 3.5 хувь, БНСУ-д 1.4 хувь тус тус ногдож нийт экспортын 97.3 хувийг дээрх орнууд эзэлж байна.

зураг
 
зураг
 

 

Эх сурвалж: Гаалийн Ерөнхий Газар

Бусад мэдээ

Зайсан тойруугийн замын хөдөлгөөнийг МАРГААШААС өөрчилнө

Зайсан тойруугийн замын хөдөлгөөнийг МАРГААШААС өөрчилнө

Маргааш буюу 2023 оны нэгдүгээр сарын 21-ний өглөөний 06:00 цагаас эхлэн Замын хөдөлгөөний удирдлагы

Согтуугаар жолоо барьж, хүний амь нас хохироогоод зугтсан байж болзошгүй хэргийг шалгаж байна

Согтуугаар жолоо барьж, хүний амь нас хохироогоод зугтсан байж болзошгүй хэргийг шалгаж байна

Цагдаагийн байгууллагад 2024 оны дөрөвдүгээр сарын 7-ны 20:14 цагт "Өмнөговь аймгийн Баяндалай сум ч

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.