Боловсролын Зээлийн Сан(БЗС)-гаас олгосон санхүүжилтийн талаар танилцуулах хэвлэлийн хурлын үеэр БШУ-ы сайд Л.Энх-Амгалан тэтгэлгийн сонгон шаруулалттай холбоотой зарим зүйлийг онцоллоо.
Тэрбээр "Англи хэлний өндөр оноотой хүүхдийг МУБИС-аас сонгогдсон, англиар ярьж чаддаггүй багш сонгон шалгаруулалтыг хийсэн байна. Энэ нь жинхэнэ утгаараа гаднын нөлөө орох эрсдэлтэй.
Нээлттэй, ил тод байдлын тухай хуулийн хэрэгжилтийг хангах БЗС-гийн мэдээллийг олон нийтэд ил болгосноос хойш долоон суралцагч 71 мянган ам.долларын эргэн төлөлт хийжээ.
БЗС-гаас зээлээр гадаад болон дотоодод тэргүүлэх эрэлттэй мэргэжлээр суралцаад Монгол Улсдаа ажилласан бол адилхан чөлөөлдөг болно.
Мөн яамны ажилтан Д.Гарди бусад хүүхдүүдийн адилаар суралцаж төгсөөд ирсэн. Д.Гарди зээл чөлөөлөх эрхгүй. Зээлийг зөвхөн сайдын тушаалаар чөлөөлдөг. Д.Гарди өөрийн зээлийг өөрийн тушаалаар чөлөөлөөгүй. Буруу ойлголтыг засаж залруулах хэрэгтэй" гэв.