Өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 11-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээг хүргэж байна.
Баруун болон зүүн аймгуудын нутгаар солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Баруун аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр, Алтайн салбар уулс болон говь, талын нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.
Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -3...+2 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Дорнод-Дарьгангын тал нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр +2...+7 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +12...+17 градус, бусад нутгаар +6...+11 градус дулаан байна.
Улаанбаатар хот орчмоор: Их төлөв цэлмэг. Салхи баруунаас секундэд 5-10 метр. +3...+5 градус дулаан байна.
Багануур орчмоор: Их төлөв цэлмэг. Салхи баруунаас секундэд 6-11 метр. +2...+4 градус дулаан байна.
Тэрэлж орчмоор: Их төлөв цэлмэг. Салхи баруунаас секундэд 6-11 метр, +2...+4 градус дулаан байна.