fitness
  • 501 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-04-11

Маш энгийн үйлдлээр өөртөө цаг гаргаж, ажил төрлөө төлөвлөж, хэтийн төлөвлөгөөгөө боловсруулангаа илүү бүтээлч нэгэн болж, эрүүл мэндээ сайжруулах таатай нэг боломж бол "ЯВГАН АЛХАХ" юм.

Ганцаараа алхах олон талын үр дүнтэй байдаг, олуулаа алхахад ч шинэ санаа, бүтээлч санаачилга ундарч, хайрцагнаас гарч сэтгэх, ажлын бүтээмжээ нэмэгдүүлэх, стрессээ хаяж, шинэ нөхөрлөлийг үүсгэх боломж ч гардаг.



Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар үндэсний хэмжээнд хэрэгжүүлж буй "Эрүүл Монгол хүн" хөтөлбөр, Монгол улсын ерөнхий сайдын санаачилга "Илүүдэл жингүй эртэч монгол хүн" үндэсний аяны бодлого, стратегид нийцүүлэн "ЦАГ ГАРГАЯ" нийтийн биеийн тамирыг сурталчлах 3 сарын аянг зарлажээ.

Тус аяныг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Олимп нийтийн биеийн тамир, спортын үндэсний хороо, Засгийн газрын тохируулагч агентлаг Биеийн тамир, спортын улсын хорооны дэмжлэгтэйгээр явган алхалт, гүйлт, иог, дугуй болон шугаман бүжгийн холбоод хамтран2023 оны дөрөвдүгээр сарын 03-ны өдрөөс зургаадугаар сарын 24-ны өдрийн хооронд орон даяар зохион байгуулж байна.


Бусад мэдээ

У.Хүрэлсүх: Үндэсний их баяр наадам бол монголчууд бидний оюун санааны дархлаа, оршин тогтнохын баталгаа билээ

У.Хүрэлсүх: Үндэсний их баяр наадам бол монголчууд бидний оюун санааны дархлаа, оршин тогтнохын баталгаа билээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Тулгар төрийн 2232 жил, Их Монгол Улсын 817 жил, Үндэсни

Элчин сайд Д.Ганболд Бутаны хаанд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив

Элчин сайд Д.Ганболд Бутаны хаанд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив

Монгол Улсаас Бутаны Хаант Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Ганболд 2023 оны дө

Ариунзул С.
Ариунзул С.