fitness
  • 524 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-04-11

Орчин цагийн төрийн албаны удирдах ажилтныг сургаж хөгжүүлэх тогтолцоо бүрдсэний 100 жилийн ой энэ жил тохиож буй. Үүнтэй холбогдуулан Урирдлагын академи, MERIT төсөл, Жендэрийн үндэсний хороо, Сангийн яам хамтран “Жендэрийн мэдрэмжтэй төсөвлөлт” форумыг зохион байгуулж байна. 

Манай улсад жендерийн эрх тэгш, тэнцвэр бий болгох нөлөөллийн ажлуудыг өрнүүлдэг. Гэхдээ эзэмшсэн мэдлэг боловсрол эн тэнцүү ч ажил хөдөлмөрөө үнэлүүлэх, бодлого, шийдвэрт нөлөөлөхөд эмэгтэйчүүдийн оролцоо хангалтгүй хэвээр байна. Иймд төрийн захиргааны байгууллагууд үе шаттайгаар донор орнуудын төслүүдтэй хамтран жендэрийн мэдрэмжтэй бодлого төлөвлөлт, төсөвлөлтийг нэвтрүүлнэ. 

Форумыг танхим, цахим хосолсон хэлбэрээр зохион байгуулж буй. Засгийн газрын бүх яамд, 21 аймаг, Нийслэлийн төвийн зургаан дүүргийн захиргааны байгууллагын төрийн албан хаагчид, Монголд үйл ажиллагаа явуулж буй олон улсын байгууллагын ажилтан, төлөөлөгч 140 орчим хүн танхимаар, 300 гаруй хүн цахимаар оролцож байна.

“Жендэрийн эрх тэгш байдлыг хангах салбар дундын стратеги төлөвлөгөө 2022-2031”-г хэрэгжүүлэх ажлын хүрээнд:

  • Жендэрийн мэдрэмжтэй төсөвлөлт
  • Жендэрийн тэгш байдлыг хангах  
  • Институцын хэтийн төлөвийн талаар нэгдмэл ойлголттой болох
  • Жендэрийн мэдрэмжтэй төсөвлөлтийг олон улсад хэрэгжүүлж буй туршлагаас суралцах
  • Үндэсний хэмжээнд нэвтрүүлэх
  • Төрийн өндөр түвшний оролцоог нэмэгдүүлэх

Төрийн бодлого, салбар хоорондын уялдаа, хамтын ажиллагааг сайжруулан, тулгамдсан асуудал, хүндрэл бэрхшээлийг хэлэлцэж цаашид баримтлах чиглэлийг тодорхойлох юм. 

Бусад мэдээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүдийн зүгээс Н.Номтойбаяр гишүүнийг шууд чөлөөлөх асуудлыг хэлэлцэж болохгүй. Эхлээд түдг

Ариунзул С.
Ариунзул С.