Орчин цагийн төрийн албаны удирдах ажилтныг сургаж хөгжүүлэх тогтолцоо бүрдсэний 100 жилийн ой энэ онд тохиож буй. Үүнтэй холбогдуулан Удирдлагын академи, MERIT төсөл, Жендэрийн үндэсний хороо, Сангийн яам хамтран “Жендэрийн мэдрэмжтэй төсөвлөлт” форумыг зохион байгууллаа.
Форумын зорилго нь олон улсад болон дотоодод хэрэгжиж буй жендэрийн мэдрэмжтэй төсөвлөлтийн сайн туршлагаас суралцах, үндэсний хэмжээнд тулгамдсан асуудлыг тодорхойлох, энэ чиглэлд төрийн оролцоог нэмэгдүүлэх, салбар хоорондын уялдааг сайжруулахад чиглэж байгаа юм.
Жендэрийн мэдрэмжтэй төсөвлөлт /ЖМТ/ гэдэг нь:Эрэгтэй эмэгтэй хүмүүс, охид хөвгүүдийн амьдралын нөхцөл, бололцоо, нийгмийн үүрэг харилцан адилгүй. Тэдэнд зориулсан бодлого, төсвийн зарцуулалт ч янз бүрээр нөлөөлдөг. Тиймээс нийгмийн хэрэгцээг хангах бодлого, санаачилга, төсвийн зарцуулалт иргэн, нийгмийн олон янзын бүлэгт хэрхэн нөлөөлдгийг судлах нь чухал. Иймд эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн ялгаатай байдалд тулгуурласан бодлого боловсруулах, төсөв батлуулах шаардлагатай юм.
Өөрөөр хэлбэл ЖМТ гэдэг нь эрэгтэй эмэгтэй хүмүүст ижил хэмжээний хөрөнгө зарцуулахыг хэлэх бөгөөд зөвхөн эмэгтэйчүүдэд зориулж төсөв боловсруулж, батлахгүй. Харин төсвийн хөрөнгийг эрэгтэй, эмэгтэй хүмүүс, охид, хөвгүүдийн хэрэгцээнд нийцсэн байхаар төсөвлөхийг хэлж буй.Бид нийгмийн гарал, угсаа, нас, биеийн хөгжлийн онцлог, эрх зүйн орчин зэрэг өөрөөс шалтгаалахгүйгээр хуулиар олгогдсон үндсэн эрхийг эдлэхгүй, хамгаалуулж чадахгүй байна.Тухайлбал:• Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, мэдээлэл хангалтгүй• Боловсролын хүртээмж муу• Анхдагч хэрэгцээгээр хангагддаггүй• Нийгмийн хамгаалал, тусламж, аюулгүй байдлын үйлчилгээ авдаггүй• Тэгш хөдөлмөр эрхлэх боломж олгодоггүй• Бодлого, шийдвэрт нөлөөлөхөд тэгш оролцох боломжгүй• Урлаг, спортын оролцооны жигд бус байдал амьдралын чанарт байнга нөлөөлдөг.Жендэрийн мэдрэмжтэй төсөвлөлт хийснээр хүйсийн эрх тэгш байдлын судалгаа, статистик өргөжиж иргэний хэрэгцээг хангадаг болох, хүүхдэд ээлтэй орчин бүрдэх, аюулгүй таатай орчинд ажиллаж амьдрах, амьдралын чанар сайжирч улмаар эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх ач холбогдолтой.Төслийн хүрээнд 2018-2022 онд Төв, Дорнод, Сүхбаатар, Дундговь аймагт жендэрийн мэдрэмжтэй төсөвлөлийн суурь хөрсийг тавих жишиг төслүүдийг хэрэгжүүлжээ. Нийт 58 төсөл хэрэгжүүлснээс 80 хувь нь тэг төсөвтэй хэрэгжсэн аж. Мөн орон нутгийн нийт 1190 төрийн албан хаагчийг хүйсээр ангилсан зарлагын талаарх сургалтад хамруулснаас 168-д нь давтан сургаж орж, зөвлөх үйлчилгээ үзүүлжээ.