fitness
  • 522 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-04-12

Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс улирал тутам зохион байгуулдаг “Дэмжих бүлгийн уулзалт” энэ сарын 14-ны өдөр тус төвийн Сэргээн засах эмчилгээний тасгийн Сэтгэл зүйн зөвлөгөөний өрөөнд болно.

Тус төвд осол гэмтэл болон бусад идээт шархны дараа мөч тайрагдах мэс засалд орж буй эмчлүүлэгчдэд хагалгааны өмнө болон дараа үзүүлэх сэтгэл зүйн зөвлөгөө заслын үйлчилгээг 2018 оноос эхлэн зохион байгуулж буй юм.

Мөч тайрагдах мэс засалд орсны дараах сэтгэл зүйн асуудал нь хувь хүн бүрд хүчтэй цочрол өгч, дасан зохицохуйн хямрал үүсгэдэг тул үйлчлүүлэгчдийн сэтгэл зүйн нөхцөл байдлыг дэмжиж, амьдралын чанарыг дээшлүүлэх зорилгоор ГССҮТ-ийн Сэргээн засах эмчилгээний тасгийн сэтгэлзүйч А.Пүрэвцэрэн “Дэмжих бүлгийн уулзалт”-ыг санаачлан хэрэгжүүлж иржээ.

Уулзалтаар мөч тайрагдах мэс засалд орсон үйлчлүүлэгчдийн эрүүл мэнд болон нийгмийн харилцааны тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам, өдөр тутмын зан үйл, амьдралын чанарыг дээшлүүлэхэд чиглэсэн олон талын зөвлөгөө, мэдээлэл бүхий сэтгэл заслын тусламж үйлчилгээг ГССҮТ-ийн Насанд хүрэгсдийн гэмтэл согогийн тасаг, Гар сарвуу нөхөн сэргээх бичил мэс заслын тасаг, Сэргээн засах эмчилгээний тасгийн эмч нар,  хөдөлгөөн болон хөдөлмөр засалч нартай хамтран үзүүлдэг аж.

Энэ удаагийн “Дэмжих бүлгийн уулзалт”-нд “Ахиллис Монгол” олон улсын байгууллагын салбарын үүсгэн байгуулагч, багш, судлаач, хиймэл хөлтэй марафончин О.Саранчулуун оролцох бөгөөд энэ төрлийн мэс засалд орсон үйлчлүүлэгчидтэй уулзаж, сонирхолтой яриа өрнүүлэн санал сэтгэгдлээ солилцох юм байна.

Эх сурвалж: Эрүүл мэндийн яам

Бусад мэдээ

Зөв хандлагын өөрчлөлт төрийн анхан шатны байгууллагаас эхлэх ёстой

Зөв хандлагын өөрчлөлт төрийн анхан шатны байгууллагаас эхлэх ёстой

Засаг захиргааны анхан шатны нэгжийн удирдлагуудын зөвлөлдөх уулзалтыг анх удаа зохион байгууллаа-Ай

Драгон авто вокзалаас Булган, Хөвсгөл, Улаан-Үд рүү автобус явдаг болно

Драгон авто вокзалаас Булган, Хөвсгөл, Улаан-Үд рүү автобус явдаг болно

Гуравдугаар сарын 20-ноос эхлэн Булган, Хөвсгөл, Улаан-Үд чиглэлийн зорчигч тээврийн үйлчилгээ Драго

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.