fitness
  • 624 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-04-13

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн эмч, эмнэлгийн ажилтнуудад зориулсан “Стресс менежмент” сургалтыг энэ сарын 11-ний өдөр Түлэгдлийн эмнэлэгт зохион байгууллаа.

Стресс, стрессийн эх үүсвэрийг хэрхэн тодорхойлох, стресстэй тэмцэх анхан шатны мэдлэг, ур чадварыг эзэмшүүлэх зорилготой энэхүү сургалтыг “Медик” багийн сэтгэцийн эмч, сэтгэл засалч Л.Хоролсүрэн удирдан явуулсан юм.

Сургалтанд нийт 70 хүн хамрагдсан бөгөөд эмч, эмнэлгийн ажилтнуудын ажлын байрны стресс дарамт, стрессийн үед илрэх хариу урвалууд, стрессийг даван туулах арга замууд гэсэн агуулгын хүрээнд мэдээлэл, зөвлөгөөг хүргэж стресс тайлах дасгал хөдөлгөөнийг хамтдаа хийж сурсан байна.

Дашрамд дурдахад, сэтгэл зүйн зөвлөгөө үйлчилгээ үзүүлдэг “Медик” баг нь Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн сэтгэцийн эмч нараас бүрдсэн мэргэжлийн баг хамт олон юм.

Бусад мэдээ

Нийтийн тээврийн 224 автобусыг БНХАУ-аас 59.5 тэрбум төгрөгөөр авч байна

Нийтийн тээврийн 224 автобусыг БНХАУ-аас 59.5 тэрбум төгрөгөөр авч байна

Улаанбаатарын нийтийн тээврийн салбарт парк шинэчлэл хийж 117 шинэ автобус авчраад байгаа. Ирэх сард

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Малчдын орлого, нийгмийн баталгааг сайжруулахад онцгой анхаарах шаардлагатай

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Малчдын орлого, нийгмийн баталгааг сайжруулахад онцгой анхаарах шаардлагатай

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй “Хүнсний хангамж, аюулгүй байдал-Мал аж ах

Ариунзул С.
Ариунзул С.