fitness
  • 531 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2022-11-23

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал өчигдөр боллоо.

Хурлын үеэр Улаанбаатар хотын төвийн зургаан дүүрэг дэх автомашины зогсоолын судалгааг танилцуулсан юм. 

2011 онд Улаанбаатар хотын хүн ам 1.2 сая, бүртгэлтэй автомашин 209,700 байсан бол өнгөрсөн онд хүн амын тоо 1.6 сая, бүртгэлтэй автомашин 612,300 болжээ. Өөрөөр хэлбэл, хүн амын тоо 1.3 дахин, тээврийн хэрэгслийн тоо гурав дахин өссөн байна. Энэ хэрээр хүн амын нягтаршил, замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэж буй юм.

Холбогдох байгууллагуудын хамтран хийсэн судалгаагаар нийслэлийн төвийн зургаан дүүрэгт 178 га талбайд 62,057 автомашины зогсоол байна. Эдгээр зогсоолыг ангилбал,

  • олон нийтийн зориулалттай 31,623,
  • орон сууцны дундын эзэмшилд 15,380,
  • хязгаарлагдмал буюу зөвхөн өөрийн хэрэгцээний зориулалттай 7,277,
  • худалдааны зориулалттай 7,777 автомашины зогсоол байна.

Үүнээс Их тойрууд 344 байршилд 15,181 зогсоол, Бага тойрууд 50 байршилд 1,712 автомашины зогсоол байгаа судалгаа гарчээ. Зогсоолын менежментийг "Нийслэл Улаанбаатар хотын төвийн зургаан дүүргийн нутаг дэвсгэр дэх авто зогсоолын багтаамж, эзэмшлийн судалгааг гаргах, бүртгэх, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал боловсруулах" ажлын хэсэг төрөл бүрээр судалж, зогсоолыг бүрэн автомат, төлбөр, бүртгэлийг цахимаар хийдэг болгох шаардлагатай аж. Ингэхдээ бүртгэл, хяналтын систем хамгийн чухал байгааг Замын хөдөлгөөний удирдлагын төв ОНӨТҮГ-ын захирал С.Адъяасүрэн онцлов.

Нийслэлийн Бодлогын судалгаа шинжилгээний төвийн гүйцэтгэх захирал Р.Дагва “Хаалтгүй зогсоолд ногоон байгууламж байгуулж, автомашины зорчих хэсэг болгох, дугуйн зам, таксины зогсоол байгуулах гэх мэт ажлууд хийхээр төлөвлөжээ. Хаалттай хэрнээ гэрээгүй зогсоолууд Их тойруу, Бага тойрууд олон байна. Үүнийг хэрхэн шийдэх вэ” хэмээхэд Замын хөдөлгөөний удирдлагын төв ОНӨТҮГ-ын захирал С.Адъяасүрэн “Цаашид Улаанбаатар хотод байгаа зогсоолуудтай заавал гэрээ байгуулна. Энэ нь Нэгдсэн мэдээллийн системд оруулах зорилготой” гэв.

Нийслэлийн Засаг даргын Захиргаа, хууль эрх зүйн асуудал хариуцсан Ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ авто зогсоолын менежментийг шинэ шатанд гаргахад шаардлагатай байгаа зүйлсийн талаар тодруулж, хамтран ажиллах хүсэлтэй гаднын компаниуд байгааг хэлж байв.

Мөн Хотын дарга “Зогсоолын орлого Замын сан руу орох ёстой ч орж ирэхгүй байгаа. Үүнийг Ажлын хэсэг гарган шалгах хэрэгтэй. Мөн автомашины бүртгэл, үнэлгээ, оношилгоо, дугаар олголтыг хот өөрөө хариуцдаг байх шаардлагатай”-г онцолсон. 

Зөвлөлийн хурлаас тэмдэглэл гарч, Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт тээврийн хэрэгслийн зогсоол ажиллуулах журам, Тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоолыг нэгдсэн удирдлагын системээр зохицуулах тухай захирамжийг батлуулах зэрэг ажлыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо хэмээн нийслэлийн Сургалт судалгаа, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Бусад мэдээ

Ахмадуудын төлөөлөл Цагаан сараас өмнө ногдол ашиг авахыг шаардлаа

Ахмадуудын төлөөлөл Цагаан сараас өмнө ногдол ашиг авахыг шаардлаа

"Зууны мэдээ" мэдээллийн төвд болсон хэвлэлийн хуралд ахмадуудын төлөөлөл болон иргэн Г.Хажидмаа оро

Л.Оюун-Эрдэнэ хэлсэндээ хүрч "ковид-19"-ийн хуулиа сунгахгүй бол сонгон шалгаруулалтгүй дарга нар явна

Л.Оюун-Эрдэнэ хэлсэндээ хүрч "ковид-19"-ийн хуулиа сунгахгүй бол сонгон шалгаруулалтгүй дарга нар явна

Эрх баригч намынхан "Цар тахлын хуулиа" гурвын гурван удаа сунгаж, хэмжээгүй эрхт хаант засаглалаа бүрэн утгаар нь тогтоов. Эл хууль МАН-д боломж, ард түмэнд хаалт болж ирлээ.

Ариунзул С.
Ариунзул С.