Энэ оны II улирлын НӨАТ-ын буцаан олголтоосоо албан татвараа төлөх хүсэлтэй иргэдийн хүсэлтийг 2026 оны долоодугаар сарын 20-23-ны өдрүүдэд eBarimt системээр хүлээн авч байна.
Мөн НӨАТ-ын буцаан олголтоосоо албан татвараа төлөх эсэхтэй холбоотой санал асуулга энэ сарын 20-23-ны өдрийг дуустал үргэлжлэх бөгөөд иргэд дээрх хугацаанд системд нэвтэрч сонголтоо хийх боломжтой юм.
Иргэд eBarimt системээр дамжуулан хүсэлтээ илгээснээр II улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгөнөөсөө татварын өр төлбөрөө суутган төлөх боломжтой бөгөөд заасан хугацаанд хүсэлтээ баталгаажуулахыг албаныхан зөвлөж байна.