fitness
  • 21 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 7 цагийн өмнө

Австралийн Брисбэн хотын Хатан хааны эмэгтэйчүүдийн эмнэлэгт 34 настай Женитар На’амоана ховор тохиох дөрвөн ихэр охиныг эсэн мэнд өлгийдөн авчээ. Ихэрүүд долдугаар сарын 14-нд 28 долоо хоног, дөрөв хоногтойдоо кесар хагалгаагаар төрсөн. 

Эмч нарын мэдээлснээр, нэг үр тогтсон өндгөн эс дөрвөн үр хөврөл болон хуваагдсан энэ төрлийн жирэмслэлт нь ойролцоогоор 15 сая жирэмслэлт тутамд нэг удаа тохиолддог маш ховор үзэгдэл аж.

Жирэмслэлт өндөр эрсдэлтэйд тооцогдож байсан ч эх болон дөрвөн охин бүгд эрүүл саруул төрсөн нь эмч нарын хувьд баярт үйл явдал болсон байна. Нярай охидыг Эмили, Харриет, Кэтрин, Алекса хэмээн нэрлэсэн. Тэр дундаа Алекса гэх нэрийг эх бариж авсан эмч Алекс Бендаллыг хүндэтгэн өгчээ.

Эх барих эмэгтэйчүүдийн эмч Бендалл хэлэхдээ, ийм жирэмслэлт нь маш өндөр эрсдэлтэй бөгөөд эмнэлэг На’амоанаг 25 долоо хоногтойгоос нь эхлэн хяналтад авсан.  "Хэрэв 28 долоо хоног хүртэл нь сайн хянаж чадвал бүх зүйл хэвийн байх болно гэж бид хэлдэг байсан. Бид 28 долоо хоног, дөрвөн өдөртэйд нь дөрвөн үзэсгэлэнтэй, эрүүл хүүхэд өлгийдөн авлаа. Энэ бол гайхалтай тохиолдол бөгөөд бид үүний нэг хэсэг болсондоо маш их баяртай байна" гэж тэрбээр онцолжээ.

Хүүхдүүд нярайн эрчимт эмчилгээний тасагт инкубаторт байгаа бөгөөд биеийн байдал нь маш сайн байгаа аж. Эцэг эх нь нэг наснаас арван нас хүртэлх дөрвөн хүүхэдтэй бөгөөд шинэ гишүүд нь мэндэлснээр улам өнөр өтгөн болж байна. Мөн ээж нь саяхан дор хаяж 10 хүний ​​суудалтай фургон худалдаж авахад туслах цахим хандивын аян эхлүүлжээ. На’амоана хэлэхдээ "Бидний дөрвөн үнэт гайхамшиг эсэн мэнд ирлээ. Бидний зүрх сэтгэл талархлаар бялхаж байгаа ч нэг дор дөрвөн нярайг асарч халамжлах нь төсөөлж ч байгаагүй бэрхшээлийг авчирсан" гэсэн байна.

ЭХ СУРВАЛЖ: BBC

Бусад мэдээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүдийн зүгээс Н.Номтойбаяр гишүүнийг шууд чөлөөлөх асуудлыг хэлэлцэж болохгүй. Эхлээд түдг

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн