fitness
  • 560 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-04-13

“Дотоодын үйлдвэрээс худалдан авах чанар, стандартын шаардлага хангасан барааны жагсаалт”-д шинээр найман төрлийн бүтээгдэхүүнийг нэмжээ.

Үүнд:     

  • LED гэрэл, гэрэлтүүлэг, гудамжны гэрэлтүүлгийн шон, бүх төрлийн гэрэлтүүлэг, түүний сэлбэг материал болон дагалдах хэрэгсэл,
  • Тусгай зориулалтын гутал,
  • Гагнуурын арьсан хормогч,
  • Яс боловсруулж үйлдвэрлэсэн нохой, муурын хоол,
  • Малыг ялган тэмдэглэх хэрэгсэл,
  • Лааны тос, парафин,
  • Галын хор,
  • Гагнуурын электрод зэрэг болно.

Мөн тус жагсаалтад 14 төрлийн бүтээгдэхүүнд нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд тусгуулаад байна.

Засгийн газрын 2023 оны 113 дугаар тогтоолын хүрээнд Дотоодын үйлдвэрээс худалдан авах чанар, стандартын шаардлага хангасан барааны жагсаалт шинэчлэгдсэнээр импортыг орлох дотоодын бүтээгдэхүүний худалдан авалтыг төрийн худалдан авалтаар дэмжиж, дотоодын үйлдвэрлэл эрхлэгчдэд бодит дэмжлэг болох юм.

Эх сурвалж: ХХААХҮЯ

Бусад мэдээ

ЭМЯ: Эмнэлгүүд 300 гаруй эмч, эмнэлгийн ажилчдаа орон сууцтай болголоо

ЭМЯ: Эмнэлгүүд 300 гаруй эмч, эмнэлгийн ажилчдаа орон сууцтай болголоо

Жил бүрийн наймдугаар сард тохиодог “Эрүүл мэндийн салбарын ажилчдын нийгмийн хамгааллыг дэмжих сар”-ын хүрээнд ЭМЯ-наас эмнэлгийн удирдлагуудад эмч, эмнэлгийн ажилтнуудын цалин, урамшууллыг нэмэгдүүлэх, нийгмийн хамгааллын асуудлыг шийдвэрлэх үүргийг өгсөн.

Үл таних хүмүүстэй архидан согтуурч байгаад зодуулж, нас баржээ

Үл таних хүмүүстэй архидан согтуурч байгаад зодуулж, нас баржээ

Цагдаагийн байгууллагад “Бусдад зодуулсан байдалтай хүн түргэн тусламжаар ГССҮТ-д хүргэгдэн ирж эмчл

Ариунзул С.
Ариунзул С.