fitness
  • 496 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-04-13

Монгол Улсын хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй 11,835 хүүхэд байна. Тэдний 1498 нь сургуулийн өмнөх боловсролд, 5673 нь Ерөнхий боловсролын сургуульд суралцаж байна. Мэргэжлийн болон дээд боловсролын байгууллагад хөгжлийн бэрхшээлтэй 1057 иргэн суралцаж байгаа юм.

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд 9 тусгай сургууль цэцэрлэг, 1095 ердийн сургууль цэцэрлэг, насан туршийн боловсролын төв болон явуулын багш нар боловсролын үйлчилгээ хүргэдэг. Явуулын багшийн үйлчилгээнд 307 суралцагч хамрагдаж байна.

СӨБ болон ЕБС-д суралцаж байгаа нийт хөгжлийн бэрхшээлтэй суралцагчдын 68 хувь нь тохируулгат орчин нөхцөл бүрдээгүй ердийн сургуульд суралцаж байна. ЕБС-д суралцаж байгаа хөгжлийн бэрхшээлтэй суралцагчид сурах бичиг, сургалтын хэрэглэгдэхүүнийг үнэ төлбөргүй ашигладаг. Сонсголын бэрхшээлтэй суралцагчийн сургалтын төлөвлөгөөг шинэчлэн баталж, дохионы хэлний хичээлийн цагийг нэмэгдүүлээд байна.

2015 онд МУБИС-д “Тусгай хэрэгцээт боловсролын тэнхим” байгуулагдаж өнөөдрийг хүртэл 66 мэргэжлийн багш төгсгөжээ. 2022-2023 оны хичээлийн жилд 51 оюутан суралцаж байна. Багш бэлтгэх сургуулийн нийт оюутнууд “Тусгай хэрэгцээт боловсролын үндэс” хичээлийг сонгон судалдаг. АШУҮИС-ийн Сувилахуйн сургуульд хөдөлмөр засалч, хөдөлгөөн засалч мэргэжлээр 76 оюутан суралцаж байна.


Бусад мэдээ

Энэ сарын 18-19-ны өдрүүдэд  БНСУ-ын боловсролын үзэсгэлэн  болно

Энэ сарын 18-19-ны өдрүүдэд БНСУ-ын боловсролын үзэсгэлэн болно

Бүгд Найрамдах Солонгос Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам нь БНСУ-ын Олон улсын боловсролы

Соёл урлагийн сургуулиуд, сургалтын төвүүдийн нэгдсэн өдөрлөг болно

Соёл урлагийн сургуулиуд, сургалтын төвүүдийн нэгдсэн өдөрлөг болно

Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй соёл урлагийн сургуулиуд болон сургалтын төвүүдийн нэгдсэ

Ариунзул С.
Ариунзул С.