fitness
  • 435 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-04-14

Нийслэлийн иргэдийг эрүүл, чанартай хүнсээр хангах хүрээнд Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа хүнсний ногооны тариалалт, борлуулалтын салбарт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжийн төлөөлөлтэй уулзлаа.

Тодруулбал, газар тариалан, төмс, хүнсний ногооны бөөний болон жижиглэнгийн худалдаа, хадгалалт, түгээлтийн үйлчилгээ эрхэлдэг 11 байгууллагын төлөөлөлтэй уулзаж тулгамдсан асуудлууд болон хүнсний хангамжийг нэмэгдүүлэх, үнийг тогтвортой байлгах талаар хэлэлцлээ.

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа "Төмс, хүнсний ногоо тариалдаг, хадгалах, борлуулах, түгээх үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгжүүдийн төлөөлөлтэй өнөөдөр уулзлаа. Нийслэлийн иргэдийг эрүүл, чанартай хүнсээр хангах, хүнсний нөөц хангамжийг нэмэгдүүлэх, мөн үнийг тогтвортой байлгах нь маш чухал.

Тиймээс энэ чиглэлд ямар арга хэмжээ авч, хэрхэн хамтарч ажиллаж болох вэ гэдгийг хэлэлцэж, санал солилцлоо. Цаашид хүнсний болон нарийн ногоог стратегийн бүтээгдэхүүн гэсэн ангилалд оруулаад нийслэлээс бодлогоор дэмжих, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй компаниудтай хамтарч ажиллах, зарим талаар хөнгөлөлт үзүүлэх зэрэг зохицуулалтыг хийж болохоор байна гэлээ.

Иргэд, аж ахуйн нэгжүүдийн зүгээс хаврын тариалалт, ургац хураах зэрэг тодорхой хугацаанд ажиллах хүчний хомсдолд ордог, хөнгөлөлттэй зээлд хамрагдахад бэрхшээл тулгардаг, агуулах зооринд цахилгаан их зарцуулдаг зэрэг тулгамдсан асуудлуудаа уулзалтын үеэр онцолсон. Эдгээр асуудлыг шийдэх гарц, боломжийн талаар судалж, цаашид ажил хэрэг болгохоо Улаанбаатар хотын Ерөнхий менежер М.Баяраа илэрхийллээ.

Эх сурвалж: НЗДТГ

Бусад мэдээ

20 минутын хот бодлогын жишиг болох “Сэлбэ дэд төв”-ийн барилгажилт эхлэхэд бэлэн болжээ

20 минутын хот бодлогын жишиг болох “Сэлбэ дэд төв”-ийн барилгажилт эхлэхэд бэлэн болжээ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Сэлбэ дэд төв”-ийг түшиглэсэн гэр хорооллыг орон сууцжуулах

Аж ахуйн нэгж, байгууллагын ажиллагчдын сарын голч цалин нэгдүгээр улирлын байдлаар 1,352,900 төгрөг байна

Аж ахуйн нэгж, байгууллагын ажиллагчдын сарын голч цалин нэгдүгээр улирлын байдлаар 1,352,900 төгрөг байна

Монгол Улсын нийгэм, эдийн засгийн оны эхний таван сарын статистик үзүүлэлтийг Үндэсний статистикийн

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.