асгийн газраас өнгөрсөн Баасан гарагт буюу энэ сарын 14-ний өдрөөс "Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төсөл"-д санал авч эхэлсэн.
УИХ-ын 2022 оны 54 дүгээр тогтоолын дагуу УИХ-ын гишүүний тоог шинэчлэх асуудлаар Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг боловсруулах үүргийг Засгийн газарт даалгасан.
Мөн улсын хэмжээнд зохион байгуулсан "Зөвлөлдөж шийдье" санал асуулгын хүрээнд иргэд УИХ-ын сонгуулийг явуулахдаа мажоритар болон пропорционал аргыг хослуулах нь зүйтэй хэмээн дэмжжээ.