Төгрөг энэ сарын эхнээс ам.долларын эсрэг чангарсаар өнөөдөр 3496 төгрөг боллоо. Энэ сарын 4-нд нэг ам.доллар 3525 төгрөгтэй тэнцэж байсан бол 0.77 хувиар буурав.
Засгийн газраас 2022 оны аравдугаар сарын 26-нд “Эрдэнэс тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоож, бүрэн эрхт төлөөлөгч томилсон. Үүнээс хойших зургаан сарын хугацаанд 1.3 тэрбум ам.долларын үнэлгээтэй 13 сая тонн нүүрс борлуулжээ.
Онцгой дэглэм тогтоосноос хойш 800 орчим сая ам.долларыг бэлнээр оруулж ирсэн. Энэ хэмжээгээр валютын орох урсгал нэмэгджээ. Мөн гадаад худалдааны тэнцэл энэ оны эхний гурван сард 1.8 тэрбум ам.долларын ашигтай гарсан нь нөлөөлсөн.
Харин нэг юань энэ сарын эхэнд 514 төгрөгтэй тэнцэж байсан бол өнөөдөр 510 төгрөг байна.