fitness
  • 485 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-04-18

Улаанбаатарын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны III хуралдаан  болж, Улаанбаатарын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар удирдан явууллаа. Нийслэлийн Бодлогын судалгаа, шинжилгээний төвийн гүйцэтгэх захирал Р.Дагваавто замын түгжрэлийг бууруулах богино болон дунд хугацааны бодлогын судалгааг танилцуулсан юм.

Тэрбээр "Асуудлыг шийдэхдээ үр дагавраар баримжаалсан бодлогыг хэрэгжүүлсэн байсан. Энэ эь хэсэг зуур гал намжаах арга хэмжээ гэсэн үг. Одоо шалтгаан руу чиглэсэн,урт хугацаанд эерэг үр дүн өгөх бодлогыг баримтлах хэрэгтэй. Бид түгжрэлийг бууруулахын тулд богино, дунд хугацаанд ямар арга хэмжээ авч болох,  ямар эерэг үр дүнд хүрэх судалгааг хийсэн.

Түгжрэлийг бууруулахын тулд хотын дөрвөн гол өргөн чөлөөний нэгдүгээр эгнээг чөлөөлж, нийтийн тээврийн автобусыг явуулах, дотор тойргийг бий болгох, гэр хорооллын авто замуудыг сайжруулах зэрэг арга хэмжээг авснаар түгжрэл 18 хувиар буурна.

Дундаж хурд 13 км цаг болох боломжтой. Дугуйн замыг зөв төлөвлөн сайжруулах, нийтийн тээврийн хүртээмжийг нэмж, чиглэлийн оновчтой зохион байгуулалт хийх, дугуйн зам, гүүрэн байгууламжийг нэмэх шаардлагатай.

Дунд хугацаандаа төрийн мэдлийн их сургуулиудыг хотын дэд төвүүд рүү  шилжүүлснээр хөдөлгөөний нягтаршлыг багасгах боломжтой. Боловсролын салбарт шинэчлэл хийж, харьяаллын сургуулийн тоог нэмж, түгжрэл буурна хэмээн онцлов.

Хуралдаанаас тэмдэглэл гарч, нийтийн тээврийн хүртээмжийг нэмэх хүрээнд

  • Чингэлтэйн өргөн чөлөө,
  • Шархадны зам,
  • Энхтайвны гүүрний буцах эргэлт,
  • АПУ ХХК-ийн уулзвар орчим,
  • Мишээл экспогийн хойд тал,
  • Улиастайн зам,
  • Нарны замын нэгдүгээр эгнээг өргөтгөн, нийтийн тээврийн автобуснууд зорчдог байхаар зохион байгуулахыг үүрэг болгов.

Авто замын ачааллыг бууруулах зорилгоор гэр хорооллын нийтийн тээвэр хүртээмжгүй хэсэгт 27.3 км авто зам тавих, дамжин суух терминалыг нэмэх талаар санал боловсруулан ажиллахыг холбогдох албан тушаалтанд даалгалаа.

Төвийн болон баруун, зүүн бүсийн дугуйн зам, гүүрний ажлын санхүүжилтийг шийдэх зэргийг үүрэг болгов гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Бусад мэдээ

Сонгуулийн автомат систем, техник хэрэгслийг шалгах тагнуулын төлөөлөл багтсан ажлын хэсэг байгуулагджээ

Сонгуулийн автомат систем, техник хэрэгслийг шалгах тагнуулын төлөөлөл багтсан ажлын хэсэг байгуулагджээ

Сонгуулийн ерөнхий хороо хоёр өдөр хуралдаж, аймаг, нийслэлийн сонгуулийн хороо, Төв комиссыг байгуу

“Учиртай гурван толгой” дуурийн Юндэн, Нансалмаагийн дүрд тоглох уран бүтээлчдийг шалгаруулж, ₮100 саяар урамшуулна

“Учиртай гурван толгой” дуурийн Юндэн, Нансалмаагийн дүрд тоглох уран бүтээлчдийг шалгаруулж, ₮100 саяар урамшуулна

Тулгар төрийн 2233, Их Монгол улсын 818, Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 11

Ариунзул С.
Ариунзул С.